Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Есдүгээр сарын 30

Есдүгээр сарын  30-ны баяр

Орчуулагчдын олон улсын өдөр

«Хөгжил, дэвшлийн өртөөний морьд» гэж агуу их яруу найрагч Александр Сергеевич Пушкин орчуулагч нарыг дүрслэн нэрлэсэн байв. Бараг үл мэдэгдэх авч Вавилоны цамхаг сүйрсэн цагаас хойш энэ мэргэжлийн ашиг тус хүн төрөлхтний амьдрал асар их байж иржээ.

Орчуулагч нарт мэргэжлийн баяр нь зөвхөн 1991 онд гарч ирсэн ба Орчуулагчдын олон улсын холбоо тэр үед есдүгээр сарын 30-ны өдрийг Орчуулагчдын олон улсын өдөр (International Translation Day) гэж зарласан юм. Энэ өдрийг сонгосон нь санамсаргүй хэрэг биш бөгөөд 420 оны есдүгээр сарын 30-нд Шашны дөрвөн латин эцгийн нэг гэгдэх зохиолч, түүхч, орчуулагч Иероним Стридонский (Saint Jerome of Stridonium) төржээ.
Хувилгаан Иероним Стридонскийг орчуулагчдын ивээгч гэдэг ба тэрээр асар хүчирхэг ухаантан, галын дөл шиг эрч хүчтэй хүн байсан гэнэ. Ихээхэн аялал жуулчлал хийж залуудаа Христийн ариун нутгаар даяанчилж байжээ.
Арслангийн сарвуунаас өргөс  авч байгаа Иероним, зураач (Niccolт Antonio Colantonio)
Хожим тэрээр дөрвөн жил Халкидын цөлд бясал хийн еврей ба  халдейн хэлийг сурсан байна. Цөлд тэрээр Аймшигт шүүхийг зөгнөсөн тэнгэрийн бүрээний дууг хэд хэдэн удаа сонссон гэх. Тиймээс ч түүнийг барууны дүрслэх урлагт сахиусан тэнгэрүүдийн бүрээн дууг сонсож буйгаар дүрслэгддэг. Иероним 386 онд Вифлеемд сууж Шинэ, Хуучин гэрээ судрыг латин хэлэнд буулгажээ.Хамгийн цуутай домгоор Иероним арслангийн сарвууны өргөсийг авсны дараа арслан түүний үнэнч нөхөр нь болсон гэдэг. Тийм маягаар түүнийг их зурсан байдаг ажээ.

Ботсвана улсын тусгаар тогтнолын баяр

Намиби, Замби, Зимбабве, ӨАБНУ-тай хиллэдэг  Өмнөд Африкийн энэ улс 1966 онд тусгаар тогтнолоо авчээ. Тус улс алмаз олборлох чиглэлээр дэлхийн лидер юм.

Өдрийн ишлэл

Робинзон Крузо эзгүй аралд 1659 оны энэ өдөр хаягджээ: "Энэ аймшигтай аралд хөл тавьсан өдөр миний тооцоогоор есдүгээр сарын 30 байлаа. Хэрэг явдал тэр өргөрөгүүдэд намрын өдөр, шөнийн тэнцэл болж байсан цагт л болсон юм даг.  Тэр сард нар бараг толгойн эгц дээрээс ээж байсан юм.”
("Усан онгоц сүйрэх үеэр хөлгийн бүх баг амь үрэгдэж өөрөө Америкийн эргийн ойролцоо, Ориноко мөрний цутгалангийн хавийн эзгүй аралд хаягдан 28 жилийг бүрэн ганцаардлаар өнгөрөөсөн Йоркийн усан цэрэг Робинзон Крузогийн амьдрал ба гайхалтай адал явдлыг далайн дээрэмчдээр гэнэтхэн чөлөөлүүлсэн хавсралттайгаар өөрөө бичсэн нь ").
1719 онд анх хэвлэгдсэн "Робинзон Крузо" номын цорын ганц чимэг Жон Кларк ба Жон Пайн нарын бүтээсэн бар зураг
Робинзон Крузо, Robinson Crusoe (англ.)  бол хамгийн их хэвлэгддэг уран сайхны номын бааатар. Тэрээр 27 настайдаа хөлөг онгоцны сүйрлээр 1659 оны есдүгээр сарын 30-нд Ориноко голын ойролцоо Карибийн тэнгисийн зохиомол аралд хаягдан тэнд 28 жилийг өнгөрөөхдөө 23 жилд нь ганцаархнаа амьдарчээ.
Робинзоны тухай романы зохиолч Д. Дефо, нэгэн уушийн газар эзгүй аралд орхигдсон штурман (хөлөг онгоцны жолооч) Адам Селкирк гэдэг хүний яриаг сонсоод өөрийн алдартай зохиолыг бичсэн байна. Уг роман 1719 онд хэвлэгдэн гарч Робинзоны нэрийг  нэрийтгэл нэр болгожээ. Робинзон шиг зохиолыг “робинзонада” гэж нэрлэдэг ажээ.
Ганцаардлын тухай янз бүрийн зохиолчдын ишлэлээс:
“Ганцаардлыг том хотуудаас хайх хэрэгтэй” (Р.Декарт)
“Чамтай үг солих хүн байхгүй бол  усан галав, үер мэтийн гайхалтай зүйлээс ямар ашиг тус байх билээ?” (Алан Милн,  энэ үгээ зохиолынхоо баатар, үерт таслагдсан тооройгоор хэлүүлжээ.)
“Ганцаардалд орох нь сайн харин түүнд үлдэх нь муу”. (Д. Биллингс)
“Би ганцаар байхдаа л ганцаардалд дуртай”. (Ж. Ренар)
 “Ганцаардлыг дурсамжаар дүүргэдэггүй. Тэр нь зөвхөн түүнийг л даамжруулна”.  (Г. Флобер)  
 “Хөгшчүүдийг бодвол залуус ганцаардлыг амархан туулна. Учир нь тэдний ухаан санааг  тачаал эзэмддэг”. (Ж. де Лабрюйер)
“Ганцаардлаас айж байгаа бол гэрлэ”. (А.П. Чехов)

Үйл явдал

“Шидэт лимбэ” дуурийн анхны тоглолт болжээ

1791 он: Австрийн Вольфанг Амадей Моцартын сүүлчийн бүтээл “Шидэт лимбэ” дуурийн анхны тоглолт Вена хотноо болов. К.Виландын “Лулу” гэх үлгэрийн сэдвээр дуурийн либреттог хөгжмийн зохиолчийн эртний анд Эммануэль Шиканедер бичсэн байв. Хамгийн сүүлчийн дуурь нь хамгийн бага хүүхэд шиг хөгжмийн зохиолчийн дуртай бүтээл нь байв. Амьсгаа хураахын өмнө тэрээр уг дууриа сонсохыг хүсэн Папагеногийн дууг аялж байсан гэх домог бий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж