
Ор зөвхөн тав тухтай унтаж,амрах хэрэгслээс гадна мөнгө, үнэт эд зүйлсээ хадгалах найдвартай газар болжээ. Hollandia International шинэ загварын ор гаргаад байгаа ба уг орны толгой хэсэг эргүүлдэг сейф байрлуулж өгчээ. Энгийн үед харахад гадна талаас юу ч анзаарагдахгүй ба та дэр хэлбэрийн матрассыг эргүүлэн сейфээ ил гаргах боломжтой. Уг сейф нь найман инчийн өргөнтэй 10,6 инчийн урттай, 4,3 инчийн өргөнтэй аж.
Энэхүү сейфтэй орыг 20,400 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гаргаад байна. Мөн шинэ загварын ор нь сейф өөртөө агуулснаас гадна олон жилийн туршилт, судалгаан дээр үндэслэн гаргасан загвараар бүтээгдэн, тав тухтай унтах бүх нөхцөлийг бүрдүүлж өгчээ.
Н.Наран