Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Шинэ байрандаа орлоо

Дундговь аймгийн Онцгой байдлын хэлтэс шинэ байртай болж байгаа бөгөөд өнөөдөр нээлтээ хийж байна. Өмнө нь 1960 оны үед ашиглалтанд оруулсан барилгад үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Тус гал командын давчуу дан байшинд олон жил шавааралдан суусан энэ хэлтсийхэн галын депо бүхий зориулалтын шинэ байр хүлээн авснаар  үйл ажиллагаа нь ч шинэ шатанд гарах нөхцөл боломж бүрдлээ гэж энэ үеэр онцолж байв. Дөрвөн давхар барилгын нэг, хоёрдугаар давхар нь тусгай зориулалтын гарааш, шуурхай албаныхны ажлын байр бөгөөд гурав дахь давхар нь албан ажлын байр юм. Харин дөрөв дэх давхартаа онцгой байдлын ажилтнуудын зургаан айлын сууцны зориулалтай юм. Гадна талбайд бэлтгэл сургуулилтын тоноглол суурилуулах аж. Уг барилга нь шав тавьснаас хойш олон жилийн нүүр дараа ашиглалтанд орж байгаа гэнэ.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж