Малын индексжүүлсэн даатгалд хамрагдана

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Малын индексжүүлсэн даатгалд хамрагдана

Малын индексжүүлсэн даатгалын тогтолцоог манай эх орны гурван бүсээс сонгосон аймгуудад туршаад хэдэн жил өнгөрлөө. Даатгалын байгууллагад хамгийн  их эрсдэл учруулдаг  мал сүргийг даатгалын энэхүү тогтолцоонд хамруулах нь оновчтой шийдэл гэж үзсэн тул бусад аймагт малын индексжүүлсэн даатгалд хамруулахаар болжээ.  Иймээс Дундговь аймагт малын индексжүүлсэн даатгалын нэгж байгуулахаар болж ажиллах хоёр орон тоон дээр нэмж, арав гаруй хүн өрсөлдөхөөр бүртгүүлэн шалгалтанд ороод байна.  Индексжүүлсэн даатгалын төлөөлөгчийн газар байгуулсанаар тус аймгийн байгаль, цаг уурын нөхцлөөс шууд хамааралтай хоёр сая гаруй мал даатгалд хамрагдан долоон мянган малчин ган, зудын улмаас учирч болзошгүй  эрсдлээ хуваалцах газартай болох боломж бүрдэх юм.

С.Пүрэвсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж