
ХААН банкны Дундговь аймаг дахь салбар хамтран ажилладаг компаниудын бараа, бүтээгдэхүүний лизингийн худалдаа зохион байгууллаа. “Техник импорт” “Эрдэнэт хивс” “Улаанбаатар хивс” зэрэг арав гаруй компани оролцсон лизингийн худалдаа тав хоногт нийт 70 шахам сая төгрөгийн худалдаа хийсэн байна. Намрын дунд сарын 17-ны дашням, балжиннямтай билэгт сайн өдрийг угтуулан зохион байгуулсан энэ худалдаа иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, цаг хугацааг оновчтой сонгосон үйл ажиллагаа болжээ.
С.Пүрэвсүрэн