Өсвөрийн жүдочдын сорил тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Өсвөрийн жүдочдын сорил тэмцээн боллоо

Ази тивийн аварга шалгаруулах  жүдо бөхийн өсвөр үеийн тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны өдрүүдэд Тайландийн Бангкок хотод болох билээ. Тус тэмцээнд оролцох өсвөрийн тамирчдыг сонгон шалгаруулах сорил тэмцээн өчигдөр Спортын төв ордонд боллоо. Сонгон шалгаруулах тэмцээнд оролцогчид эрэгтэйчүүдийн  60 кг, 66 кг, 73 кг, 81кг, 90 кг,-100 кг, 100 кг-ын жинд, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг, 70 кг, -78 кг, 78 кг-ийн жинд хүч сорьсон юм.

Тэмцээний дүн: 

Эрэгтэй:

42 кг: Э.Гантогтох
46 кг:    Н.Галмандах
50 кг: Б.Галсанлхүндэв
60 кг: Б. Мөнгөншагай
-66 кг: Б. Бат-Эрдэнэ
+66 кг: Б. Самданжамц

Эмэгтэй:

40 кг: Б. Цэрэнчимэд
48 кг: Э. Гэрэлмаа
-63 кг: С.Адилцэцэг
+63 кг: Э. Хандармаа

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж