“Биелэгдэшгүй даалгавар”-т Жош Холлоуэй тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

“Биелэгдэшгүй даалгавар”-т Жош Холлоуэй тоглоно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Холливуудын нэрт жүжигчин Том Крузын гол дүрд нь тоглож, үзэгчдийг
    байлдан дагуулсан “Биелэгдэшгүй даалгавар” киноны дөрөвдүгээр анги зураг
    авалтаа эхлээд байна. Энэхүү шинэ ангийн зохиолын Том Круз хамтран бичиж байгаа ба өмнөх ангиудынхаа амжилтыг эвдэж чадна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Киноны багийнхан зураг авалтаа Дубайд эхлээд байгаа ба  “Lost” киноны дүрээрээ олны танил болсон чадварлаг жүжигчин Жош Холлоуэй уг кинонд мөн тоглохоор болсон байна.

    Харин Брэд Берд найруулагчаар ажиллаж байгаа. Эмэгтэй гол дүрд хэн тоглох талаар нэлээд олон хувилбар яригдаад байсны эцэст “Толь” аймшгийн кинонд тоглож байсан залуу жүжигчин Пола Паттоныг тоглуулахаар болжээ.

    Адал явдалт, онц сонирхолтой энэхүү кино ирэх оны арванхоёрдугаар сарын 16-нд нээлтээ хийхээр төлөвлөөд байна.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж