Cheryl бөгжний коллекци гаргалаа | News.MN

Cheryl бөгжний коллекци гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Cheryl бөгжний коллекци гаргалаа

Энэ жил дуучин Cheryl Cole-ийн хувьд
хүнд жил байсан. Нөхрөөсөө салж, хумхаа тусан эмчлүүлж. Харин тэрбээр
оны төгсгөлийг амжилтаар дүүрэн үдэхээр шийдсэн болтой. Олон шинэ уран
бүтээлүүдээ фэнүүддээ хүргэж, шилдэгийн жагсаалтад дээгүүрт бичигдэн,
амжилт арвинтай яваа.

Мөн тэрбээр өчигдөр бөгжний шинэ коллекци гаргаснаа танилцуулж, үдэшлэг
зохион байгуулжээ. Тэрбээр L"Oreal болон Coca-Cola Zero-той томоохон
хэмжээний гэрээ хийн, цомгоо хагас сая хувь борлуулснаар өнгөрсөн онд
олсон ашиг нь олон саяар тоологдоод байгаа. Харин тэрбээр загварт хүч
үзэхээр шийдсэн болтой хамгийн анхны гоёл чимэглэлийн бүтээгдэхүүнээ
ийнхүү танилцууллаа.

Н.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-09-30 202.170.85.9

wow mongold hurdan ireesei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж