Маргаантай арлуудын ойролцоо цэрэг байрлуулж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Маргаантай арлуудын ойролцоо цэрэг байрлуулж магадгүй

Японы Засгийн газар Хятад улстай маргаантай байгаа арлуудын ойролцоо цэрэг байрлуулах асуудлыг судлан үзэхээр болжээ. Эдгээр арал нь хоёр орны дипломат харилцаанд хямрал үүсгээд байгаа тухай Японы хэвлэлүүд бичиж байгаа билээ.
Японы Батлан хамгаалах яам өөрийгөө хамгаалах хүчний цэргүүдийг арлуудын ойролцоо байрлуулахад зориулан төсөв баталж өгөх хүсэлтийг гаргаж, “Никкей” сонинд мэдээлснээр Зүүн хятадын Тэнгисийн арлын зүүн өмнөд хэсэгт байдаг Ёнагуни аралд байрлуулахаар төлөвлөж байгаа тухай мэдээлжээ. Хүмүүс оршин суудаг энэхүү жижиг арал нь японоор Сенкаку, хятадаар Диаою хэмээн нэрлэдэг хүмүүс оршин суудаггүй Японы хяналтын дор байдаг арлуудтай ойрхон оршдог бөгөөд Бээжин ч өөрийн мэдлийн хэмээн маргаан үүсгээд байгаа билээ.
Сенкаку буюу Диаою арал нь хоёр орны хооронд байнга маргаан үүсгэж ирсэн бөгөөд есдүгээр сарын 8-нд Японы харуулын усан онгоц Хятадын загас агнуурын онгоцыг баривчлан саатуулснаас болж, хоёр улсын харилцаа хямралын хэмжээнд хүрсэн юм. Загас агнуурын онгоцыг Японы тал 14 хоног саатуулж байгаад Хятадад өрнөсөн жагсаал цуглааны улмаас суллан тавьжээ.
Хятад улс үүний дараа загас агнуурын төвүүд рүү цэргийн хоёр усан онгоц илгээж, маргаж буй арлуудын эргэн тойронд байгаа загасчдаа хамгаалах болсныг японы тал хүсүүштэй зүйл биш гэж үзэж байгаа юм байна.
“Никкей” сонинд мэдээлснээр эрх баригч Японы Ардчилсан Намын олон гишүүд Сенкаку арал руу цэрэг явуулж байрлуулах талаар Засгийн газартаа шахалт үзүүлж эхэлжээ. Батлан хамгаалахын сайд Тошими Китазава иймэрхүү боломжийн талаар нэлээд эргэлзэнгүй хандаж байгаа юм байна.
 
Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж