Lady Gaga өвөөгөө сүүлчийн замд нь үдлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Lady Gaga өвөөгөө сүүлчийн замд нь үдлээ

Дуучин Lady Gaga гэр бүлийнхнээсээ өвөөдөө хамгийн их хайртай тухайгаа нэг бус удаа удрьдаж байсан. Багаасаа бусдаас ялгарахыг хүсдэг түүнийг хамгийн сайн ойлгодог хүн нь түүний өвөө байсан гэдэг. Харамсалтай нь дуучны өвөө хүнд өвчний улмаас удаан хугацаанд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний эцэст 88 насандаа таалал төгсчээ. Түүнтэй салах ёс гүйцэтгэх оршуулгын ажиллагаа өнгөрсөн даваа гаригт болсон ба дуучны найз залуу болон дотны найзууд нь оролцсон байна.

“Би хувийн амьдралынхаа талаар ярих дургүй. Гэхдээ би өвөөдөө маш их хайртай. Түүнийг өвдсөн үеэс эхлээд надад маш хэцүү байсан. Харамсалтай тэр эдгэрээд бидэнтэйгээ хамт байж чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Би бүхэл өдөржин уйлж, үнэхээр хэцүү байна” хэмээн Lady Gaga ярьжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж