Зээлийн хүү дахин буурлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Зээлийн хүү дахин буурлаа

Хувийн бизнесээ өргөжүүлэн тэлж, хүссэн орон сууцаа худалдан авахыг хүсэж буй хэн бүхэнд Голомт банк таатай мэдээ дуулгаж орон сууцны болон жижиг дунд бизнесийн зээлийн хүүгээ дахин бууруулснаа зарлаж байна.

Голомт банкны орон сууцны зээл сарын 1,3-1,35 хувь болж буурчээ. Энэ нь эрхэм танд бодит хэмнэлтийг авчирч байртай  болох боломжийг тань улам бүр нэмэгдүүлж байна.

Орон сууц худалдан авах зайлшгүй шаардлагатай байх, тогтмол орлоготой байх гэсэн энгийн шаардлагууд эрхэм таны өмнө тавигдаж байгаа бөгөөд хуучин, шинэ байр гэж сонголтоо хязгаарлуулалгүйгээр  зах зээл дэх дурын орон сууцнаас сонголтоо хийн 120 сая хүртэлх төгрөгийн зээл авах боломжтой.

Та худалдан авахаар төлөвлөж буй байрныхаа үнийн дүнгийн 30 хувийг л урьдчилаад төлчихөд банк танд 15-20 жилийн хугацаанд сарын орлогоноосоо илүүчлэн байртай болох боломжийг олгож байгаа юм.

Голомт банкны зээлийн эдийн засагчид эрхэм таныг өөрийн гэсэн орон сууцтай  болж ирээдүйдээ итгэл төгс амьдрахад тань бүх талаар дэмжин ажиллахаас гадна шинэ хуучин орон сууцны үнэ ханш, байршлын судалгаа зэрэг танд шаардлагатай мэдээллүүдийг мөн өгөх болно .

Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжин ажилласаар ирсэн Голомт банк 200 хүртэлх сая төгрөгийн  зээлийг хамгийн боломжийн нөхцөлөөр авч, бизнесээ өргөжүүлэн тэлэхийг эрхэм бизнесмэн танд санал болгож байна.

Боломжийн гэж тодотгож буйгийн учир нь тус банкны жижиг дунд бизнесийн зээлийн хүү сарын Улаанбаатар хотод 1,4 хувь, хөдөө орон нутагт 1.2 хувь болтол  буурчээ.

Таны бизнесийг дэмжин ажиллахаа илэрхийлж буй Голомт банкны үүд хаалга таны өмнө нээлттэй байх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж