NBA албан ёсоор Монголд

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

NBA албан ёсоор Монголд

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо нь дэлхий нийтэд өөр цар хүрээгээ тэлж чадсан сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэг лигт зүй ёсоор тооцогддог. Энэхүү лигийн тоглолтууд дэлхийн өнцөг булан бүрт шууд дамжуулан үзүүлэх нь тухайн телевизийн нэр хүнд, тодорхой нэрийн хуудас болдог гэхэд болно.
Мөн үүгээр дамжуулан өөрийн орны сагсан бөмбөгийн хөгжилд томоохон хувь нэмэр болдог нь нууц биш.
Боловсрол Суваг телевиз, спортын Score студи энэ жилээс эхлэн Английн Прэмьер лигийн тоглолтуудыг ESPN Starsports сувагтай хамтран ажиллах гэрээнийхээ дагуу албан ёсоор дамжуулж эхэлсэн бөгөөд спортын боловсролыг олгох хөтөлбөрийн хүрээнд дараагийнхаа ажлыг NBA-ийн тоглолтуудыг албан ёсоор шууд дамжуулан үзүүлэхээр боллоо.
Ингэхдээ тус холбоотой нь хамтран ажиллах гэрээ байгуулснаар шууд НБА-ээс тоглолтуудыг авч дамжуулах юм.
Мөн түүгээр ч зогсохгүй энэхүү лигийг цаашид Монголд сурталчлах ажлыг зохион байгуулж, шилдэг тамирчдыг Монголд авчрах ажлыг зохион байгуулахаар болжээ.
Монгол орны өнцөг булан бүрт байгаа үзэгч та зөвхөн Боловсрол суваг телевизийг сонгон үзсэнээр Монголд анх удаагаа албан ёсоор NBA-ийн тоглолтууд, тоглолтын тойм, анализ нэвтрүүлгүүд, энтертаймент нэвтрүүлгүүдийг долоо хоногт тутам хүлээн авч үзэх боломжтой болж байгаа юм.
Миами Хит шинэ их гурвалыг бүрдүүлсэн, хоёр Онийл Бостон Сэлтикийн эгнээнд элссэн, Чигаго Буллсын шинэ эрин үеийг Карлос Бүүзэр авчирна гээд олон сонирхолтой үйл явдал сагсан бөмбөгийн хорхойтнууд та биднийг хүлээж байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж