Орон нутгийн иргэдийг басамжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Орон нутгийн иргэдийг басамжилж байна

Хятад иргэд малчин айлын гадуур өнгөрөхдөө хүүхдүүдэд нь “салаавч” өгдөг болжээ. Дэндүү даварсан энэ үйлдэлд олон түмэн халаглаж байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг “Ханан сүүдэр” гэдэг газар буюу хилийн хориотой бүсэд хятадууд энэ намраас эхлэн хайгуулын ажил хийж байгаа билээ. Хэний эзэмшлийнх гэдэг нь битүүлэг байгаа эл уурхайд бичиг баримтын зөрчилтэй гадаадын иргэд хууль бусаар ажиллаж байгааг саяхан аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон Эрс шинэчлэл хөдөлгөөний зарим гишүүд илрүүлжээ. Орон нутагт хятадуудын энэ мэт хууль бус үйлдэл болоод жирийн иргэдийг доромжилж буй үйлдэлд нутгийн олон түмэн дургүйцэж байгаагаа илэрхийлж байна. Хужаа нар газар нутгийг минь цөлмөөд ханахгүй, ард иргэдийг минь доромжилж байгаа нь хэрээс хэтэрсэн явдал болж байна. Үүнийг төр засаг анхааралдаа авах цаг болжээ.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж