Эрүүл мэндийн ажилтнууд ойн баяраа тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн ажилтнууд ойн баяраа тэмдэглэв

Хэнтий аймгийн эрүүл мэндийн салбар үүсч хөгжсний 85 жил ой боллоо. Ойг угтсан ажлын хүрээнд багш шавийн эрдмийн уулзалтыг зохион байгуулж, ЭМШУИС-ийн эрдэмтэн, багш нарыг урьж сургалт зохиож, онол практикийн бага хурал тэмцээнийг амжилттай зохион байгуулж аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн Н.Ариунаа “1999-2008 оны эхийн эндэгдлийн судалгаа” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн сумдыг гурван бүс болгон хувааж, явуулын амбулатори ажиллуулан, хөдөөгийн малчин айл өрхийн 3000 гаруй иргэдэд мэс засал, эмэгтэйчүүд, дотор, сүрьеэ, арьс, бэлгийн зам, лабораторийн оношлогоо гэсэн чиглэлүүдээр урьдчилан сэргийлэх үзлэг хийж, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгаа зохион байгуулж, гарын авлагаар хангаж байгааг энэ үеэр аймгийн эрүүл мэндийн газрын дарга онцолж байв.Ойн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар, Хяналт үнэлгээний газрын дарга С.Энхболд, УМГазрын мэргэжилтэн н.Мөнх, ЭМСайдын туслах н.Нарантуул, төрийн захиргаа удирдлагын мэргэжилтэн н.Баттулга, ЭМСайдын хуулийн зөвлөх, ЭМЯ-ны Санхүүгийн менежер н.Эрдэнэхуяг нар хүрэлцэн ирж, нийт 1200 зочид төлөөлөгч, эмч ажилчид ойн арга хэмжээнд оролцлоо. ЭМЯ-ны жуух бичгээр 30 хүн, Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол тэмдгээр 25 хүн, аймгийн ЗДТГ-ын өргөмжлөлөөр 2 эмч, аймгийн ИТХТэргүүлэгчдийн нэрэмжит шагналаар дөрвөн хүн шагнаж, урамшууллаа.

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж