Ирэх өвлийн тэнгэрийн араншинг шинжив

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Ирэх өвлийн тэнгэрийн араншинг шинжив

Дундговь аймгийн зүүн хойт талын зарим сумын хашир малчид намрын дунд сарын 15-нд ойр хавийн хамгийн өндөрлөг газар болох Их-Угтаал, Бага Залаагийн уулан дээрээс тэнгэр “Уншиж” хонон тэр өвөл, хаврын тэнгэрийн араншинг таамагладаг уламжлалтай. Энэ сарын 23-нд эл өдөр тохиож  ойр хавийн сумдын малчид, цаг уур ажиглагчдын хамт тэнгэр ажиглан хоножээ. Тэд шөнийн 00 цагаас нар гартал тэнгэр дурандан хоносон байна.Тэдгээр өвгөд Дундговь аймгийн зүүн талын нутгийн хувьд цасархаг, хүйтэн өвөл болно. Харин зүүн урагш, урд зүгтээ үүдтэй тул тийшээ бод, бог малаа өвөлжүүлэхэд алзахгүй гэж таамаглалаа дэвшүүлжээ. Харин энэ таамаглал тэр шөнийн нүдний хараа хүрэх газар буюу хааш хаашаа 100-150 километрт л тохирохыг анхааруулжээ. Энэ шөнийн ажиглалтад оролцсон Монголын радиогийн сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн, цаг уурч  Д.Шагдарсүрэн, “Хурын шим” төвийн цаг уурч, Ч.Чулуун нар өвгөдийн үгэнд итгэж байна. Яагаад гэвэл тэр хоёр цаг уурч сүүлийн 10-15 жил энэ ажиглалтын үнэн бодитой эсэхийг газар дээр нь судалж байгаа юм.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж