
Хэдэн арван жил хуралдаагүй байсан эрх баригч намын хуралдаан дээр Кимын бага хүү эдгээр тушаалыг авсан байна. Хуралдааны өмнө тэрээр генерал цол авсан юм. Хэвлэл мэдээллээр Ким Чен Ирийг залгамжлагч гэж зарлагдаад байгаа Ким Чон Ыны шинэ албан тушаалын талаарх албан ёсны мэдээ ийм байна.
Улс төрийн товчооны хуралдаан дээр эрх баригч намын ерөнхий нарийн бичгийн даргаар Ким Чен Ир дахин сонгогдсон юм. Мөн түүний дүү эмэгтэй Хойд Солонгосын армийн генерал болсон байлаа.