
Тухайлбал, Испанийн бараг бүх нутаг дэвсгэрт төмөр замын тээвэрлэлт зогсоод байна. Нисэхийн нислэгийн гуравны хоёр нь хойшлогдов. Мадрид хотноо автобусны хөдөлгөөн тасалдсан ч метро хэвийн ажиллаж байна. Өдрийн эхнээр хог зөөлт зогсчээ.
Томоохон хотуудад жагсаал ба хөдөлгөөн хаах ажиллагаа хийгдэв. Нийслэлд 100 гаруй жагсагчид Гран Виа гудамжны хөдөлгөөнийг хаасан ба том хотуудын бараан захын ажиллагаа тасалдаж эхэлжээ.
Энэ өдрийн жагсаал нь найман жилийн өмнөх эсэргүүцэлтэй адилхан болж байгааг хэвлэлд тэмдэглэв. Засгийн газар, үйлдвэрчний эвлэлийн хооронд найман жилийн дотор онцын зөрөлдөөнгүй явж ирсэн ч энэ удаа ажилгүйдлийн хувь 20 хүрч төсвийн алдагдал нь дотоодын нийт бүтээгдэхүүний 11,5 хувь болсон учир эсэргүүцэл гарахаас өөр аргагүй болжээ.
Засгийн газар төсвийн алдагдлыг зургаа хүртэл хувиар бууруулж цалин хөлсийг хасах төлөвлөгөөтэй байна.