Европын хотуудад хийх террорыг хаан зогсоов

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Европын хотуудад хийх террорыг хаан зогсоов


Их Британи, Франц, Германы хотуудад хийгдэх гэж байсан цуврал террорыг  хэд хэдэн орны аюулгүйн албадын хамтын ажиллагааны явцад таслан зогсоолоо гэж Британийн Sky News телевиз өөрсдийн нэрээ нууцалсан тагнуулын эх сурвалжид үндэслэн лхагва гаригийн шөнө мэдээлсэн байлаа.

“Аль-Каида” бүлэгтэй холбоотой Пакистаны лалын хэт даврагчид Лондон ба Франц, Германы том хотуудад нэгэн зэрэг аллага үйлдэхээр төлөвлөсөн байжээ. Тэдний санаагаар Пакистаны “Лашкар-е-Тайба” бүлэг 2008-ны сүүлчээр Энэтхэгийн Мумбай хотноо хийсэн террор шиг үйлдэл явагдах ёстой байсан аж.

АНУ, Европ ба Пакистаны тусгай албаныхны хамтын ажиллагааны явцад террористуудын төлөвлөгөөг илчилсэн байна. Террор зөвхөн төлөвлөлтийн шатандаа  байсан ба уг хуйвалдааныг толгойлж байсан зарим лидерүүдийг нь Америкийн нисгэгчгүй онгоц Пакистаны Вазирстан мужид устгасан байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж