Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Та жаргалтай хүн

Өөдрөг сэтгэлтэй байх нь  ямар гэр бүлд өсч хүмүүжсэн, ямар гентэй байхаас  шалтгаалдаггүй.  Хүнийг баяр хөөртэй байхад нөлөөлдөг  хүчин зүйлс нь маш сонирхолтой  зүйлсд  байдаг аж. 

Жаргалтай оюутан нас
Де Повын их сургуулиас явуулсан судалгаагаар төгсөлтийн зурган дээрх жаргалтай хүмүүс  гэр бүлээ цуцлуулсан  нь  гунигтай царайтнуудаас  тав дахин бага байсныг  тогтоожээ. Баяр хөөр, гэрэлтсэн царай  бусад хүмүүст ч эерэгээр нөлөөлдөг бөгөөд аз жаргалтай гэр бүлийн нэг үндэс болдог байна.
 
Эгчтэй бол азтай хүн
Төрсөн эсвэл үеэл эгч хүнд хамгийн сайн туслагч, сэтгэлээр дэмжигч болдгийг  судалгаанд оролцсон хүмүүс нэгэн дуугаар хүлээн зөвшөөрчээ.  Эгч нар гэр бүлдээ төдийгүй нийгэмд биеэ хэрхэн авч явах үлгэр жишээ болдог. 

Баяр хөөртай хүмүүс зурагт гөлөрдөггүй
Мерилэндийн их сургуулиас 45 мянган хүний дунд явуулсан судалгаа  хамгийн жаргалтай хүмүүс зурагтны өмнө суух биш, найз нөхөдтэйгээ хамт байж, ном уншиж, сүмд явдгийг  харуулсан юм. Тэдний  өдөр тутмын зан үйл нь эрүүл, баяр хөөртэй болгодог аж.

Бэлэг дурсгалын зүйл
Өнгөрсөн сайхан үе, жаргалтай мөчөө дурсахын тулд гэрэл зураг, дурсгалт зүйлээ гаргаж үздэг хүмүүс  амьдралд хайртай, бусдаас илүү жаргалтай байдэг гэж Калифорнийн их сургуулийн сэтгэл зүйч доктор Соня Льюбомирски ярьжээ.  Хүн сайхан дурсамжаа  санахдаа  баяр хөөрийг мэдэрч, тэр аз жаргалыг дахин олж авахыг хүсдэг. 

Идэвхитэй амьдрал
Байнгын дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс амьдралдаа сэтгэл хангалуун байж, стресст орох нь бага байдгийг Данийн судлаачид тогтоожээ.  Суугаа хүмүүстэй харьцуулахад шогшдог хүмүүсийн стрессийн  түвшин, сэтгэл гутрал 70 хувиар бага байдаг байна.

Хайр дурлал, секс
Биемахбодийн дотно харьцаа аз жаргалын гол түлхүүр гэдгийг сэтгэл судлаачид хүлээн зөвшөөрдөг. Гэрлэсэн хосуудын бэлгийн амьдрал ганц бие хүмүүсийнхээс илүү идэвхитэй  байдгаас  тэднийг илүү азтайд тооцож болох юм.  
Жаргалтай хүмүүстэй  хамт бай
Хэрэв хөрш тань амьдралын баяр хөөртэй нэгэн бол энэ байдал танд ч бас нөлөөлөх аж. Түүнээс гадна баяр хөөртэй хүнтэй хэр ойр дотно харилцахаас  бас таны аз жаргал шалтгаална. Аз жаргалтай, баяр хөөртэй, өөдрөг хүнтэй ойр амьдрах нь жаргалтай байх боломжыг нэмэгдүүлдэг байна. 

Халуун шоколад
Зарим нэг төрлийн цай, ундаа тайвшруулж, сэтгэл санааг өөдрөг болгох шидтэй байдгийг Йелийн их сургуулийн судалгаа харуулжээ.  Энэ нь хүний сэтгэл санаа өөдрөг байвал бие махбодь ч сэргэдэгтэй холбоотой юм. 

Сайн найзууд
Гэрлэсэн хосуудаас  аз жаргалтай байхад юу нөлөөлдгийг асуухад дор хаяж хоёр сайн найзтай байх  гэж дийлэнх нь хариулсан байна.  Харин жирийн найз хамтрагч болохоос өөр тусгүй гэнэ.

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж