Оюутнуудыг бүртгэлийн асуудлыг шийдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Оюутнуудыг бүртгэлийн асуудлыг шийдвэрлэнэ

Иргэний шинэчилсэн бүртгэлд насанд хүрсэн нэг сая 151 мянга 236 хүнийг хамруулсан нь нийт хүн амын 61 хувь гэсэн үг юм. Харин насанд хүрээгүй 448.707 хүүхэд буюу нийт хүүхдийн 56 хувийг бүртгэлд хамруулжээ. Хөдөө орон нутгийн оюутнууд байнга оршин суугаа газартаа шинэчилсэн бүртгэлд хамрагдах ёстой гэж байсныг өөрчилж, удахгүй тухайн сургуульд нь бүртгэж эхлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газар, БСШУЯ ярилцаж байгаа аж. Хөдөө орон нутагт Дундговь, Дорноговь, Булган, Говьсүмбэр, нийслэлийн Багануур, Багахангай дүүрэгт шинэчилсэн бүртгэлийн явц 74.6-87 хувьд хүрсэн бол Баян-Өлгий, Ховд аймагт 31.3-45.7 хувьтай буюу удаашралтай байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж