“Суруга Монгол” хангалтгүй дүнтэй үнэлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

“Суруга Монгол” хангалтгүй дүнтэй үнэлүүлжээ

Орон сууц, нийтийн аж ахуйн компаниудын дулаан түгээх, хангах үйл ажиллагааг дүгнэлээ

Эрчим хүчний зохицуулах газрын Зохицуулагчдын зөвлөлийн хамгийн сүүлийн хуралдаанаар  Улаанбаатар хот болон орон нутагт орон сууц, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй, эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч 27 компанийн дулаан түгээх, борлуулах үйл ажиллагааны өнгөрсөн оны дүнг хэлэлцэж  рейтингийг тогтоосон байна. Орон сууцны  компаниудын рейтингийг тогтоохдоо ашиг, алдагдал, дулааны эрчим хүчний өр, авлагыг барагдуулсан байдал, борлуулалтын орлого цуглуулалтын хувь, дулаан хангамжийн найдвартай байдал, доголдлын талаар хэрэглэгчдээс гаргасан санал, гомдол зэргийг харгалзан  үзжээ.Улаанбаатар хотын хэмжээнд “Санни хаус”, “Хаусинг сервис”, “Эма энд Би”, “Өнөр хотхон”, “Өнөр горхи” зэрэг орон сууцны конторууд хангалттай сайн үнэлгээ авчээ. Харин “Суруга Монгол” орон сууцны контор хангалтгүй үнэлгээ авсан байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж