Хөдөлгөөнт хөдөлмөрийн бирж ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Хөдөлгөөнт хөдөлмөрийн бирж ажиллана

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нийслэлийн Хөдөлмөрийн биржийн бүрэн тоноглосон автомашинтай хөдөлгөөнт бирж ажилдаа гарлаа. Тэд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн албатай хамтран тус дүүргийн 9,10,11, 25, 24-р хороодын иргэдийг ажлын байрт зуучлан, мэдээлэл зөвлөгөө өгөх юм.

    Нийслэлийн хөдөлмөрийн бирж, алслагдсан гэр хорооллын иргэдэд зориулан ийм хөдөлгөөнт хөдөлмөрийн бирж ажиллуулах болоод байгаа юм. Өмнө нь тус биржийнхэн дээрх дүүргийн 6, 23, 5, 19, 18, 4 хороонд ажилласан юм.

    Б.БЯМБАА

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж