Монголын бахархал болсон залууг тодруулна

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Монголын бахархал болсон залууг тодруулна

Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулж буй “Монголын бахархал” ёслолын арга хэмжээ өнөөдөр 17.30 аас Чингис зочид буудалд эхлэхээр боллоо.  Энэхүү арга хэмжээ нь өөрийн оюун ухаан, авьяас билэг, хүч чадал, эрдэм мэдлэгээрээ улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулан улс орныхоо нэр хүндийг Монгол улсдаа төдийгүй дэлхий дахинд цуурайтуулан амжилттай ажиллаж, хөдөлмөрлөж байгаа залуучуудыг урамшуулж тэднийг олон нийтэд таниулан алдаршуулах зорилготой бөгөөд  “Монголын бахархал”-т залуу шалгаруулах ёслолыг 2008 онд анх зохион байгуулж байв.

Шалгаруулахдаа спорт, соёл урлаг, шинжлэх ухааны, бизнесийн зэрэг нийгмийн бүхий л салбарын тухайн жилдээ онцгой амжилт гаргасан залуусыг Шинжлэх Ухааны Академи, салбарын яамд, болон харьяа байгууллагуудаас нэр дэвшүүлэн шалгаруулдаг бөгөөд 2010 оны “бахархалт залуу”д 40 гаруй тэргүүний залуусыг нэр дэвшүүлээд байгаа аж.

Энэ жилийн ёслолын ажиллагаа нь Монгол улсад залуучуудын хөдөлгөөн үүссэний 100 жил, залуучуудын байгууллага байгуулагдсаны 90 жил, Монголын залуучуудын Холбоо байгуулагдсаны 20 жилийн ойн өмнө болж байгаараа онцлог юм.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж