“Оддын дайн” 3D-гээр гарна

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

“Оддын дайн” 3D-гээр гарна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Үзэгчдийг алмайруулж, дэлхий нийтийг байлдан дагуулаад байсан “Оддын дайн” киног 3D хувилбараар гаргах болсон тухайгаа Lucasfilm өчигдөр зарлалаа.
    Бүх зургаан ангийг нь 3D-гээр гаргах ба хамгийн эхэнд "The Phantom Menace" болон "Return of the Jedi" хоёр ангийг нь хийх гэнэ. Lucasfilm, “Хорьдугаар зуун Fox”-той хамтран эдгээр шинэ хувилбарыг нь бүтээх ба 2012 онд нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа аж.

    Lucasfilm компаний үүсгэн байгуулагч найруулагч Жорж Лукас нь “Оддын дайн” киноны найруулагчаар ажиллаж, алдрын оргилд хүрсэн нэгэн юм. 2010 онд “Аватар” кино гарснаар 20 гаран жил дээд амжилтын эзэн байсан “Оддын дайн” кино тэргүүн байраа алдсан юм. Найруулагч Жорж Лукас “Оддын дайн” киногоороо нийтдээ гурван тэрбум долларын ашиг олсон гэж хэвлэлүүдэд мэдээлдэг. Жорж Лукас нь кино урлагийн тавцанд нэр нөлөө бүхий хамгийн алдартай найруулагч, зохиолч, продюсер юм. 1960-70 оны хооронд богино хэмжээний есөн кино, 1970-аад оноос Холливудад кино зохиол бичиж түүнийгээ найруулах ажилд хүч түрэн орж ирсэн байна. 1971-77 оны хооронд ТиЭйчИкс 1138, Америк Графит, цуврал бүлэгт Оддын дайн кинонуудыг бичиж найруулжээ. Оддын дайн цуврал киноны хувьд Лукасыг дэлхий нийтэд таниулсан анхны бүтээл, нэг ёсондоо нэрийн хуудас нь юм. Түүний дараа Стивен Спилбергтэй хамтран бүтээсэн цуврал бүлэгт Индиана Жонс.
    1991 онд Боловсролыг дэмжих Жорж Лукас сан үүсгэн байгуулагдсан ба ашгийн төлөө бус үйл ажиллагаа эрхэлдэг уг сан нь сургуулийн сургалтын орчныг сайжруулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг ажээ. Лукас 2005 оны зургадугаар сарын 9-нд Америкийн Кино Хүрээлэн-ийн томоохон шагналаар шагнагджээ. 2005 оны зургадугаар сарын 5-нд түүнийг Дисковери суваг телевиз Агуу Америкчууд-ын нэгээр тодруулсан байна. Лукас Оскарын шагналд Америк Графит, Оддын дайн бүтээлүүдээрээ Шилдэг найруулагч, Шилдэг кино зохиол номинацид нийт дөрвөн удаа нэр дэвшиж байв. Харин 1991 онд Ирвин Талбергийн нэрэмжит шагнал/Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр гардуулдаг шагнал/-аар Лукасыг шагнаж байв. Мартин Скорсес 2007 оны Оскарын Шилдэг найруулагчийн шагналыг Жорж Лукас, Стивен Спилберг, Фрэнсис Форд Коппола нараас гардан авсныхаа дараа Оскарын шагналыг авсан гэдэгтээ нэг л итгэж өгөхгүй байна. Би Лукасын үнэнч фэн. Тэр яагаад Оскар авч байгаагүй юм бол хэмээсэн нь Лукасыг мэргэжил нэгт нөхөд нь хэрхэн үнэлдэгийн тод гэрч биз ээ.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж