Их хуралд амжилт хүсэв

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Их хуралд амжилт хүсэв

УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан ХБНГУ-ын Фридрих Науманы сангийн Зүүн болон зүүн өмнөд Азийн бүсийн захирал Р.Адамтай өчигдөр Төрийн ордонд уулзлаа. Уулзалтын эхэнд Д.Лүндээжанцан Монголд өрнөсөн ардчиллын үйл явцыг ХБНГУ эхнээс нь дэмжиж туслалцаа үзүүлж ирсэн талаар дурдлаа. Тэрбээр, Монголд одоо ч иргэний ардчилсан нийгэм төлөвшүүлэх, тэр дундаа авлига, хүнд сурталгүй, хүний эрхийг дээдэлсэн, олон түмэнд нээлттэй төрийг бэхжүүлэх талаар хүчин чармайлт гаргаж байна.

Ирэх арваннэгдүгээр сард хуралдах МАХН-ын 26 дугаар Их хурлаар 90 оноос хойшхи олсон ололт амжилт, алдаа оноогоо дүгнэн цэгнэж, дараагийн 20 жилийнхээ зорилтыг тодорхойлно гээд сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт эдийн засгийн томоохон бүтээн байгуулалт өрнөж буйг ч сонирхууллаа.

Фридрих Науманы сангийн Зүүн болон зүүн өмнөд Азийн бүсийн захирал Р.Адам Монголд сонгуулийн шинэчилсэн хуулийг парламентаар хэлэлцэх гэж буйг ихэд сонирхож байв. Тэрбээр,сонгуулийн төгс тогтолцоо гэж хаа ч алга. Германд ч сонгуулийн тогтолцоог сайжруулахыг тасралтгүй хийсээр ирсэн. Өөрчлөлт хийх тусам үр дүнгээ өгдөг. Одоо ч манай улсад сонгуулийн хуулиа шинэчлэх шаардлага байсаар байгаа гээд удахгүй болох МАХН-ын 26  дугаар Их хуралд амжилт хүсээд улс орондоо иргэний ардчилсан нийгэм төлөвшүүлэх үйлсдээ амжилт олно гэдэгт итгэж буйгаа хэллээ хэмээн УИХ дахь МАХН-ын бүлгээс мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж