“Татар ажиллагаа” киноны нээлтийн тов гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

“Татар ажиллагаа” киноны нээлтийн тов гарчээ

ОХУ, “Hero Entertainment”-ийн хамтран хийж буй “Татар ажиллагаа” уран сайхны кино ирэх аравдугаар сарын 5-нд “Тэнгис” кино театрт  19.00 цагт нээлтээ хийх гэж байна. Монголын урлагийн зөвлөлөөс Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байгаа “Өрнө дорны уулзалт” олон улсын кино наадам, форумыг “Татар ажиллагаа” киногоор нээхээр болжээ. Тус кинонд ОХУ-ын нэрт жүжигчин Сергей Безруков болон Монголын “Номин талст” хамтлагийн дуучин Д.Батсүх, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Эрдэнэбилэг, жүжигчин Ч.Ундрал, “Премьер-министр” хамтлагийн дуучин Б.Амархүү, загвар өмсөгч Э.Одгэрэл  зэрэг олны танил хүмүүс гол дүрд тогложээ. Тус кинонд дөрвөн залуугийн хөгжилтэй, адал явдалтай амьдрал, төлөвлөгөөний талаар өгүүлэх гэнэ. Дашрамд сонирхуулахад “Татар ажиллагаа” киноны нээлтийг зөвхөн урилгаар үзүүлэх юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж