Бизнес эрхлэгчдээс бүрдсэн ажлын хэсэг татварын хуульд санал оруулна

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Бизнес эрхлэгчдээс бүрдсэн ажлын хэсэг татварын хуульд санал оруулна

Татварын багц хуулиудыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, татвар төлөгчдийн өмнө тулгарч буй  хүндрэл бэрхшээлийг хамтран шийдвэрлэх, татварын хууль тогтоомжид бизнес эрхлэгчдийн саналыг тусгах, мэдээллийн ил тод, нээлттэй тогтолцоог бий болгох зорилгоор Татварын ерөнхий газрын  дарга Ц.Оюунбаатар, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.

Санамж бичигт Татварын албаны шинэчлэл, ил тодын хөтөлбөрийн хүрээнд татварын шинэчлэлийг гүнзгийрүүлж, татварын таатай орчинг бүрдүүлэх, “Бэлэн ба бэлэн бус төлбөр тооцоог бүртгэж, иргэдэд урамшуулал олгох тухай хууль”-ийн төслийг боловсронгуй болгох чиглэлээр МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын дунд хэлэлцүүлэг хийж, санал дүгнэлт гаргах юм байна. Түүнчлэн Татварын ерөнхий газар, МҮХАҮТанхим, бизнес эрхлэгчдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, татварын хууль тогтоомжийг сайжруулах, өөрчлөн шинэчилэх, давхардал хийдлийг арилгах, талуудын эрх, үүрэг, хариуцлагын тэнцвэрийг бий болгох чиглэлээр эрх зүйн актуудад нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, Засгийн газарт оруулах зэрэг асуудлуудыг тусгажээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж