Таны гар байнга хүйтэн байдаг уу?

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Таны гар байнга хүйтэн байдаг уу?

Стресс, сэтгэл зовинол мэдрэлийн системд нөлөөлж,  судас  боогдуулснаас  захын эрхтэнүүдийн цусны эргэлт удааширдаг байна.  Зарим хүмүүсийн хувьд цус багадалттай ч мөн холбоотой аж. 

Хэрэв гарын хуруунууд бээрч, өнгөө алдах эсвэл хөхөрч, улайж эхэлвэл энэ нь Рейнодын хэв шинж бөгөөд цусны эргэлтэд муугаар нөлөөлөхийн тэмдэг юм. Түүнээс гадна холбогч эдийн гэмтэл, артерийн судасны бөглөрөл, болон эм бэлдмэлийн нөлөө байж болно. 

Хэрэв сртесс гол шалтгаан нь бол гүн амьсгаа авч, тайвширч амрах нь цусны эргэлтийг сайжруулах нэг арга юм.  Гараа аль болох дааруулахгүйг хичээ.

Хэрвээ гар чинь ямар ч шалтгаангүйгээр бүлээцэхээ болих, эсвэл байсхийгээд  даардаг бол эмчид хандаж, Рейнодын болон бусад хэв шинж  илэрч байгаа эсэхийг үзүүлээрэй.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж