Хосууд яагаад нэгнээ хуурдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Хосууд яагаад нэгнээ хуурдаг вэ?

Шалтгаан #5: Дур хүсэл буруутай
Эрчүүдийн ан хийх зөн совин дахин сэргэдэг. Тэдэнд нэгэн хэвийн амьдрал уйтгартай санагдаж, гэрлэхээсээ өмнө эмэгтэйчүүдийг хэрхэн уургалж байснаа санагалзаж эхэлнэ.  “Заримдаа эрчүүд хэтэрхий эрт яаран гэрлэж гэж  харамсан, үзэж амжаагүй бүхнээ гүйцээхийг хүсдэг” гэж харилцааны сэтгэл зүйч Нэнси ярьж байна.

Эмэгтэйчүүд үүнийг бүр эрт анзаарч мэдэх боломжтой.  Тиймээс олон бүсгүйчүүдийн дунд нөхөр чинь биеэ хэрхэн авч явааг ажигла.  Хэрэв та анхнаасаа түүнийг  эрхэндээ оруулж  чадахгүй  бол тэр хэзээ ч таных болохгүй.
Нөхөртөө  өөрийнхөө тухай бодох боломж олгож,  үргэлж гайхашруулах тачаангуй гэнэтийн бэлэг барь. Таны нууцлаг байдал түүний сонирхлыг бууруулахгүй .

Шалтгаан  #6:  Хайрын гал бөхнө
Жаргалтай гэр бүлд ч бэрхшээл бий.  
Бие биенээ хараад догдолдог байсан үе ард хоцроход эхнэр нөхрийн хэн нэг нь энэ харилцаанаасаа уйдаж эхэлнэ. Магадгүй  анх хайрлаж дурлаж байсан хүн биш  юм шиг санагдаж  ч магад.  Харин  олон муу зуршилтай нэгэн болсон байх  вий. Магадгүй та түүнийг ийм хүн болно гэдгийг огт төсөөлж байгаагүй эсвэл өөрчлөгдөнө гэж найдаж байсан  байх.  “ Цагаан морьтой хунтайж нь мэлхий болж хувирахад  эмэгтэйчүүд өөр хан хүүг  хайж  эхэлдэг  гэж  харилцааны  сэтгэл зүйч Александр ярьж байна. 

Шалтгаан  #7: Энэ чинь ердөө л биологийн асуудал
 “Аль болох олон бүсгүйтэй учирч үзэхийг хүсдэг нь эрчүүдийн төрөлх араншин” гэж  сэтгэл зүйч доктор Сантагати үзэж байна.

Судалгаагаар  эрчүүдийн  генийн онцлог  шинж  нь  хамтрагчдаа бүхнээ зориулж хайрлах  биш шинэ соргог  зүйлд  татагдах  сонирхол нь хүчтэй  болохыг  тогтоосон юм.  Хууран мэхлэхэд энэ хангалттай жишээ билээ.  Нүцгэн бүсгүйг  эрчүүд хэдэн удаа хараад л сонирхохоо больдог.  Харин дараа нь өөр уруулыг амтлахыг хүснэ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж