
Хосууд “Everything Is Illuminated” киноны зураг авалтын үеэр танилцсан ба хэвлэлийнхний хараанд өртөлгүй нам гүмхэн амьдарсаар иржээ. Тэдний салах болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч эх сурвалжийн мэдээлснээр Elijah найз бүсгүйгээ гомдоосон гэнэ. Мөн тэрбээр найз бүсгүйгээсээ уучлалт гуйж, салахыг үнэхээр хүсэхгүй байсан ч Pamela Racine хатуу байр суурьтай байж, салах шийдвэрийг гаргасан тухай ярьсан байна.
Н.Наран