Улаанбаатарт 12-14 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 12-14 хэм дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар  хур тунадас, уулаараа цас орно. Салхи баруунаас  хойш эргэж секундэд 4-9 метр,  говь тал хээрийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч  ширүүснэ. Хүйтэрч  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар  3-8 градус, Говийн бүсийн нутгаар 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас хойш эргэж секундэд 6-11 метр.  Өчигдрөөс хүйтэрч, 12-14 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 38 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

09-р сарын 29-нөөс 10-р сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хугацааны эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, хүйтэрнэ. Өнөөдөр баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 30-нд зарим газраар, 1-нд нутгийн зүүн хагаст, 2-нд говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи 29-нд нутгийн баруун хэсгээр, 30-нд зарим газраар, 1-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 2-нд баруун зүгийн нутгаар цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж