
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас хойш эргэж секундэд 6-11 метр. Өчигдрөөс хүйтэрч, 12-14 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 38 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
09-р сарын 29-нөөс 10-р сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хугацааны эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, хүйтэрнэ. Өнөөдөр баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 30-нд зарим газраар, 1-нд нутгийн зүүн хагаст, 2-нд говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи 29-нд нутгийн баруун хэсгээр, 30-нд зарим газраар, 1-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 2-нд баруун зүгийн нутгаар цаашдаа ихэнх нутгаар дулаарна.