Олон улсын кино форум Монголд болно

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Олон улсын кино форум Монголд болно

Монголын Урлагийн Зөвлөл Улаанбаатар хотноо аравдугаар сарын 5-8ны хооронд  “Өрнө Дорнын Уулзалт” Олон Улсын Кино Наадам, Форумын зохион байгуулах гэж байна.

Монголын Урлагийн Зөвлөл нь “Өрнө дорны уулзалт” кино наадмыг Ази Европ сан болон Нээлттэй  Нийгэм Хүрээлэн, Соросын сангийн Соёл урлагийн бүсийн хөтөлбөрийн  дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.

Ази Европ сан болон Нээлттэй  Нийгэм Хүрээлэн, Соросын сангийн Соёл Урлагийн Бүсийн Хөтөлбөрийн  дэмжлэгтэйгээр Монгол болон Ази, Америк, Европын киноны уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой энэхүү форум, наадмыг 2010 оны аравдугаар сарын 5-8-ны хооронд Монголд анх удаа зохион байгуулж байна.

Ази Европын уран бүтээлчид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, Дэлхийн болон Монголын кино урлагийн хөгжлийн талаар санаа бодлоо солилцохоос гадна, тус наадмын үеэр олон улсын нэр хүндтэй уран сайхны болон баримтат киноны үзвэр, туршлага солилцох уулзалт ярилцлага, залуу уран бүтээлчдэд зориулсан “Амжилтын гарц” хөтөлбөр болон нэг өдрийн форум зохион байгуулагдана.

МУЗ-ийн Тэргүүн Н.Жанцанноров; “Энэхүү форум наадмын хүрээнд Герман, Казакстан, Киркизстан, Тайланд, Словени,  Польш, Франц, АНУ, Солонгосын 15 киноны уран бүтээлчид дэлхийн кино урлагийн хөгжлийн талаар санаа бодлоо солилцож, олон улсын киноны төсөл хэрэгжүүлэх болон Монголын киног гадаад зах зээл, олон улсын наадамд хамруулах арга замыг судлах боломжийг олгож байгаараа онцлогтой” хэмээн тус наадмын талаар өгүүлэв.

“Өрнө Дорнын Уулзалт” олон улсын кино форум, наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр Ази Европ Сан болон Нээлттэй  Нийгэм Хүрээлэн, Соросын сангийн Соёл Урлагийн Бүсийн Хөтөлбөр, ивээн тэтгэгч байгууллагаар “Таван Богд” групп, “Кемпинси” зочид буудал, “Тэнгис” кино театр, “Саунд оф Монголиа”, “Ай Лофт”, “Номадс сүлжээ”, Америкийн Элчин Сайдын Яам, Францын Элчин Сайдын Яам, “Нью-Тел” ХХК-ийн “М” Клуб, Занаду Вайнс ажиллаж байгаа бол мэдээллийн ивээн тэтгэгчээр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-соёл урлагийн газар, Монголын үндэсний олон нийтийн телевиз, “НТВ”, “C1” телевиз, “Боловсрол” телевиз хамтарч ажиллажээ.  

Тус наадамд оролцогчид болон киноны талаар мэдээллийг www.eastmeetswest.mn хаягаар зочилж авах боломжтой юм байна. Дашрамд сонирхуулахад нээлтийн кино үзвэр зөвхөн урилгаар орох боломжтой ажээ. Харин бусад бүх кино үзвэр үнэ төлбөргүй бөгөөд суудлын тоо хязгаартай тул та цаг заваа тохируулан үзэхэд л болох нь ээ.

Кино үзвэрийн хуваарь  

Тэнгис кино театр
2010 оны аравдугаар сарын  5, Мягмар
Нээлтийн ажиллагаа /зөвхөн урилгаар/
18:30
Татар ажиллагаа  
 Монгол, 90 мин
Найруулагч: Б.Баатар  
Киноны төсгөлд уран бүтээлчдийг танилцуулах -15 минут

2010 оны аравдугаар сарын  6, Лхагва

18:00

 СУРГУУЛЬ

Франц, 41 мин
Кино багыг төлөөлж: Даниель Хамдамов

Киноны төсгөлд уран бүтээлчтэй уулзах -15 минут

19:00

ҮНЭТ ЭДЛЭЛ

Солонгос , 111 мин
Найруулагч : Мин Кью-Дон
Киноны төсгөлд уран бүтээлчтэй уулзах -15 минут

2010 оны аравдугаар сарын  7, Пүрэв  

18:00

СЛОВЕН ОХИН

Словен/Герман , 87 мин
Кино багыг төлөөлж: Надья Жума
Киноны төсгөлд уран бүтээлчтэй уулзах -15 минут

20:00

ГЭРЛИЙН ХУЛГАЙЧ

Kиргизстан , 80 мин
Кино багыг төлөөлж: Улан Искабеков
Киноны төсгөлд уран бүтээлчтэй уулзах -15 минут

2010 оны аравдугаар сарын  8, Баасан  

17:00

ТАЙЛБАР ШААРДЛАГГҮЙ: ЛАСЛО + ВИЛЬМОШ

АНУ, 90 мин
Найруулагч: Жэймс Крэссантис
Киноны төсгөлд уран бүтээлчтэй уулзах -15 минут

19:00

ЭГЭЛ ЖИРИЙН ТҮҮХ

Тайланд, 82 мин
Найруулагч: Аноча Сүвичакорнпон
Киноны төсгөлд уран бүтээлчтэй уулзах -15 минут

M-КЛУБ
2010 оны аравдугаар сарын  8, Баасан  

10:00 – 13:00

ЗАГАЛМАЙН ТУРШИЛТ

Казакстан , 53 мин
Найруулагч: Владимир Тюлькин
Киноны төсгөлд уран бүтээлчтэй уулзах -15 минут

ХИМИ
Польш, 58 мин
Кино багыг төлөөлж: Масеж Новицки
Киноны төсгөлд уран бүтээлчтэй уулзах -15 минут

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж