Зөвлөх эрхийг хүчингүй болгов

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Зөвлөх эрхийг хүчингүй болгов

Санхүүгийн Зохицуулах Хороо тогтоол гаргаж “Булган брокер” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2010 оны хоёрдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон байна.

Энэ шийдвэрийг гаргахад, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 34.1.4 дэх заалт,  “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 8.3.1 дэх заалтыг тус тус үндэслэсэн байна. Мөн тус хорооны улсын ахлах байцаагчийн албан шаардлагын дагуу “Алтан хоромсог” брокер дилерийн компанийн үйл ажиллагааг зогсоосон байна. Тус компанийн хувьд үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай журмын 8.3.1-т заасны дагуу брокер дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр бус болсон тул ийнхүү үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авсан байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж