878 мянган ам.долларын санхүүжилт олгожээ

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

878 мянган ам.долларын санхүүжилт олгожээ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо, Дэлхийн банк, “Скай Си энд Си” ХХК-ийн хамтран хэрэгжүүлж буй "Сумдын төвд интернетийн үйлчилгээ хүргэх" төслийн нээлт Өвөрхангай аймгийн төв Арвайхээр болон  Өлзийт суманд болжээ. Төсөл хэрэгжүүлэхэд зориулж Дэлхийн банкнаас нийт 878 670 ам.долларын санхүүжилт олгожээ. “Скай Си энд Си” ХХК-д 17 суманд интернэтийн үйлчилгээг хүргэхэд зориулж 561,500 ам.доллар,” Мобиком” ХХК-д 17 суманд интернэтийн үйлчилгээг хүргэхэд нь зориулж 317,170 ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Төсөлд найман  аймгийн 34 сум хамрагдаж байгаа ажээ. Өвөрхангай аймгийн хувьд тус аймгийн төвөөс гадна Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Сант, Баянгол гэсэн зургаан сумын төвд интернэтийн үйлчилгээг хүргэх зорилгоор 209,500 ам.долларын санхүүжилт хийжээ. Ингэснээр Өвөрхангай аймгийн 23 мянга гаруй иргэнд интернэтийн үйлчилгээ хүрэх ажээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж