Арьс шир боловсруулалт 52,6 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Арьс шир боловсруулалт 52,6 хувиар буурчээ

Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт  оны эхний найман сарын
байдлаар  /2005 оны зэрэгцүүлэх үнээр/ өмнөх оны мөн үеийнхээс 15.5 хувиар, үүний дотор боловсруулах аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 23.9 хувиар өсчээ. Боловсруулах аж үйлдвэрийн салбар дотроо хүнсний бүтээгдэхүүн голлох байрыг эзэлдэг.  Тэр дундаа ундаа үйлдвэрлэлийн салбар 49.1, нэхмэлийн үйлдвэрлэл 19.2 хувийг эзэлдэг  байна. Энэ жилийн хувьд боловсруулах үйлдвэрийн салбарт  ундаа үйлдвэрлэл 37 хувь, тамхи үйлдвэрлэл 2.1 хувь, нэхмэлийн үйлдвэрлэл 6.5 хувь, хувцас үйлдвэрлэл, үслэг арьс боловсруулалт 36.7 хувь, мод, модон эдлэл үйлдвэрлэл 26.1хувиар тус тус өсчээ. Харин  цаас, цаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэл 3.2, арьс шир боловсруулах, ширэн эдлэл, гутал үйлдвэрлэл 52.6 хувиар тус тус буурсан байна. Тус салбарын борлуулсан бүтээгдэхүүний 19.1 хувийг гадаадад борлуулсан байна. Үүний дотор, нэхмэлийн үйлдвэрлэлийн салбарын борлуулалтын 68.9 хувь, арьс шир боловсруулах, ширэн эдлэл, гутал үйлдвэрлэлийн салбарын борлуулалтын 38.8 хувь, хувцас үйлдвэрлэл, үслэг арьс боловсруулалтын салбарын 6.6 хувь, хүнсний
бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэлийн салбарын борлуулалтын 4.4 хувийг тус тус гадаадад борлуулжээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж