Ажилчин нэхсэн хөрөнгө оруулагчид | News.MN

Ажилчин нэхсэн хөрөнгө оруулагчид

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Ажилчин нэхсэн хөрөнгө оруулагчид

Цаг өөр болжээ. Өмнө нь Монголд хөрөнгө оруулж байгаа гадаадын компаниуд оруулах гэж байгаа хөрөнгө мөнгө болон олборлох гэж байгаа баялгийн хэмжээ, бизнесийн эрсдэлээ ярьдаг байсан бол одоо энэ бүхэн ард хоцорсон гэдгийг харуулсан уулзалт өчигдөр эхэллээ. Хойд Америк-Монголын бизнесийн консулаас зохион байгуулж байгаа 13 дахь удаагийн “Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-д оролцогчид урьд өмнө нь уулзалтынхаа гол сэдэв болгодог байсан дээрхи асуудлуудаа одоо нэгэнт шийдсэн бололтой. Монголд хөрөнгөө нэгэнт оруулчихаж, бас бизнесийн тодорхой үр дүн гарч байгаа бөгөөд цаашдын бололцоо нөхцөлөө ч олж харсан гэнэ. Одоо харин тэдний нэлээд нухацтай хэлэлцэж, бас халуухан мэтгэлцэж, дээр нь энэ уулзалтад оролцсон монголчуудыг шалгааж байсан сэдэв нь “Монголд шаардлага хангасан мэргэжилтэй боловсон хүчин байна уу” гэдэг асуулт болжээ.
Дэлхийд нэр хүндтэй Хойд Америкийн томоохон компаниуд “Та нар урьсан. Бид ирсэн. Одоо бизнест маань шаардлагатай ажиллах хүч,мэргэжилтнүүдийг Мон­голын хаанаас авах вэ” гэж асууж эхэл­сэн байна. Тэгэхдээ өөрсдөө ч бас судал­гаа нэлээд хийсэн бололтой. Тэгээд Мон­­голын сургалтын систем сайнгүй, хуу­чин­саг, дээд сургууль төгсөгчид нь хөдөл­мөрийн зах зээлийн шаардлага хан­га­даг­гүй гээд л “авч өглөө”. Манайхан ч ха­риуд нь зүгээр суухгүй байгаа л гэж байлаа.
Гэвч хөрөнгө оруулагчид бас л сайн итгэж өгөхгүй л байх шиг. Манай төрийн байгууллагын төлөөлөл мэргэжлийн баримжаатай сургалт болон боловсон хүчнийг  сургах чиглэлээр хийх шинэч­лэлийн талаар хариулт өгч байх үеэр танхимаас нэг хөрөнгө оруулагч яриа­гий нь тасалж орхив. Тэрээр, “Танай мэргэж­лийн чиг баримжаа олгох сургалтууд оросын хуучин тоног төхөөрөмж дээр дадлага хийж, тэрүүгээр баримжаа авдаг шүү дээ. Тэгэхээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид мэргэжлийн сургалтын төслүүдийг чинь дэмжлээ гэхэд зүгээр л мөнгөний гарз болохын биш үү “ гэж байв. Хариуд нь манайхан ч мэтгэлцэж “ ажил мэргэжлийн чиг баримжаатай сургалтын тогтолцоог шинэчлэхдээ хэрэглэгдэх сурах бичиг, гарын авлагаас нь өгсүүлээд багшийг нь хүртэл өөрчилж шинэчилж байгаа” гэлээ. Мөн шинээр бий болох мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулиудад дүйцүүлэх орчинд дадлага хийлгэх орчин үеийн цахим программуудыг ч ашиглана гэж байв.

Харин энд заавал дурдах нэг сайн мэдээ нь гадаадын хөрөнгө оруулагчид өөрсдөө зүгээр суулгүй шаардлагатай боловсон хүчнээ Монголоос бэлдэж авах талаар санаачилга гаргаж байгаа тухай жишээнүүд байлаа. Оюу толгой төсөл гэхэд олон сая ам.долларын хөрөнгө гарган Даланзадгад хот зэрэг орон нутгийн төвүүдэд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын төв барихад зориулаад эхэлжээ. Мөн Дорноговь аймагт гадаадын хөрөнгө оруулалттай МАК компани бас л ийм төв байгуулахаар хөрөнгө зарж байгаа аж. Харин манай талаас ирэх сарын дундуур батлуулах мэргэжлийн чиглэлийн сургалтуудыг хэрхэн санхүүжүүлэх тухай хуулийг л ямар ч байсан “аятайхан” гаргачих хэрэгтэй байгаа гэнэ.

Үнэндээ ч орчин үеийн хөрөнгө оруулагчдын хүсэж шаардаад байгаа мэргэшилтэй ажилчид болон техникийн ажилтнууд, мастеруудыг бэлдэх нь трактор, комбайн бариулж сургахаас хол хэтрээгүй уламжлалт сургалтаас тэнгэр газар шиг хол болох нь ойлгогдож байсан юм. “Энэ асуудлыг сайн ойлгуулж өгье” гэж бодсон уу яасан, Вагнер Ази компанийн төлөөлөгч хурлын дундуур мастерийн хэмжээнд боловсорсон тех­никийн ажилтны тайлж унших схем зур­гийг харуулав.

Эхлээд жилийн өмнөх техникийн схем зураг гэсэн чинь нүд эрээлжилсэн хол­боо­сууд бүхий схем гарч ирэв. Харин одоо үеийн мастер үүнийг унших ёстой гээд харуултал эхэлж үзүүлсэн зургийг жаа­хан зөрүүлж байгаад давхарлаад буул­гасан юм шиг бүр ч нягтралтай схем бо­лон хувирах нь тэр. Танхимд суусан хү­мүүс нирхийтэл инээлдэж техникийн хөг­жил ямар хурдан хөгжиж байгааг шагшив.

Нэгэнт л бизнесийн асуудал сөхөг­дөж байгаа болохоор  бодлогын асууд­лыг дурдахаас илүү тоо баримт,  бо­дит тооцоонуудыг нь сонирхоё гээд энэ чуулга уулзалтад урилгаар орол­цон илтгэл тавьсан албаны хү­нээс зарим зүйлийг тодруулсан юм. Шинэ­хэн байгуулагдсан Засгийн газрын хэрэг­жүүлэгч агентлаг Техник, Мэргэжлийн сургалт боловсролын агент­лагийн  дарга Н.Бямбасүрэн гэдэг энэ залуу нөгөө сүрхий Вагнер Азид ажил­лаж байсан туршлагатай нэгэн байсан юм.

АЭ: – Түрүүн таны илтгэлд хөрөн­­гө оруулагч болон хувийн хэвш­лийнх­нээс техникийн болон мэргэж­лийн боловсролыг хөгжүүлэхэд зо­­риулж цалингийн сангаас 1-3 ху­вийн хэм­жээтэй нь тэнцэх хөрөнгө гар­гуул­на гэж хэлэх шиг болсон. Үүнийг хө­рөн­гө оруулагчид яаж хүлээж авч бай­на вэ?

Н.Бямбасүрэн: 2009 онд батлагдсан Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуульд аж ахуйн нэгж,компаниуд мэр­гэж­лийн боловсрол сургалтад зориулж цалингийн сангийнхаа тодорхой хувийг өгч болно гэж заасан байгаа. Энэ асуудлыг аж ахуйн нэгж компаниуд ойл­гож, дэмжиж байна. Харин гаргах хувийн тухайд янз бүрийн санал өгдөг. Тухайлбал уул уурхай, барилга, дэд бүтэц зэрэг салбарын мэргэжилтэнг бэлтгэхэд чамгүй хөрөнгө шаардагддаг болохоор энэ салбарынхан 3 хувийг ч өгсөн болж байна гэдэг. Харин үсчин, тогооч гээд нийтийн аж ахуй зэрэг салбарынхны мэргэжилтэнг бэлдэхэд зардал бага тул нэг хүртэл хувийг л өгье гэж байгаа. Энэ саналуудыг нэгтгэж байж шийдэх ёстой асуудал.

АЭ: – Ямар хэмжээний мөнгө эн­дээс гарч болохоор байна?

Н.Бямбасүрэн: Одоогоор Татварын албанд бүртгэлтэй байгаа гадаадын болон дотоодын аж ахуйн нэгжүүдээс ердөө нэг хувийн хуримтлалыг цалингийн сангаас нь авлаа гэхэд 1.8 тэрбум төгрөг гарахаар тооцоо бий. Зөвхөн энэ мөнгөөр бид шаардлагатай өндөр төвшний сургалт явуулж чадах багш нарын цалин болон дахин сургаж бэлдэх асуудлыг шийдэж болохоор байна.

АЭ: Чуулга уулзалтын үеэр гадаа­дын хөрөнгө оруулагчид өөр өөрс­дийн ажилтныг сургах болон Мон­голд мэр­гэж­лийн сургалт үйлд­­вэрлэлийн төвүү­дийг барихад зо­риул­сан хөрөн­гүүдээ дурдаж бай­с­ан. Нэгдсэн дүн тоо­цоо байгаа юу?

Н.Бямбасүрэн: Энэ талаар нэгдсэн тоо­цоо гаргаж болно. Одоогоор хэлэхэд арай болоогүй байна. Жишээ хэлэхэд л Оюу толгой төсөл нийтдээ мэргэжлийн сургалтын төвүүдийг шинээр байгуулах, шинэчлэх төсөл дээр нийтдээ 36 тэрбум төгрөг гаргаад байна. Энэ бол мэргэжилтэй 3300 монгол ажилчинг бэлдэхээр хөрөнгө юм. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 5 сургуулийг шинэчлэн бэхжүүлэхэд Оюутолгойгоос 8 сая ам.доллар, шинээр сургууль бий болгоход 5 сая долларыг зарцуулаад байна. Даланзадгадад мэргжлийн сургаль үйлдвэрлэлийн төвийн гурван ч лабораторийг байгуулахаар болсон. Мөн Вагнер Ази, МАК компаниуд гээд гадаадын хөрөнгө оруулагчид монголын мэргэжилтэй ажилчид, техникийн ажилтнуудыг шинээр бэлдэхэд ийм маягаар оролцох нь нэмэгдэнэ гэж бодож байгаа. Ер нь бол шаардлагатай мэргэжлийн ажилчдыг гаргахад нэг жил гаран хугацаа л хэрэгтэй гэж бодож байна” гэлээ.

Эндээс харахад гадаадын хөрөнгө оруулагчид Монголд мэргэжлийн шинэ үеийн шаардлага хангах ажилчдыг бэлдэхэд биднээс илүү оролцоод байгаа юм биш үү гэж бодогдохоор байсныг нуух юун. Үндэсний үйлдвэрлэгчид маань хоцрохгүй байлгүй дээ л гэж найдахаас.

Ийнхүү Монголд шинэ цагийн мэргэшсэн ажилтан, мэргэжилтнүүдийг яаралтай бэлдэх асуудлыг ярилцсаар хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын эхний өдөр өндөрлөв. Халуухан сэдэв, дориухан мэтгэлцээнд багахан алжаасан хөрөнгө оруулагчдыг Монгол улсын Ерөнхийлөгч орой нь хүлээн авснаар энэ чуулга уулзалтын  эхний өдрийн ажил дууссан юм. Харин өнөөдөр бас л сонирхолтой сэдвүүд хүлээж байна. Тухайлбал “Улстөр, олон нийтийн санаа бодол ба сонгууль “ гээд … Яагаад монголчууд зарим нэг гадаадын хөрөнгө оруулагчдын техник хэрэгсэл рүү  “чулуу шидээд байна вэ” гэж ирээд л ярих болов уу, яадаг бол …

М.Наст

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

od 2010-09-30 202.179.20.246

Tsalingaa nemee tegwel mongol zaluuchuudad hiij chadahgui ajil ugui

Avatar

k 2010-09-30 59.167.168.103

bolovsrolin systeme chanarjuulah heregtei bgm da Mongol ulsbagsh nar n chanargui bnshdee-hotsrogdchihson-netes suulin uyiin olon ulsiin medelel olod unshchij chadahn barag tootoi tiim bj yaaj erdem tugeh ge be yalanguya unugin niigemd medeelel asar hurdtai ergeltend orj bn

Avatar

Ter Ard geed bgaa nuhurt 2010-09-30 202.153.41.115

ene door bichsen ard gedeg nuhriin bichseniig unshsan chin buur dotor muuhairchlaa Muu gudamjnii hog s***r ulsad sohor zoosnii tatvar tulj uzeegui iim teneguud yaj neted orood comment bicheed surchdag bn aa

Avatar

zochin 2010-09-30 216.147.156.182

Surgah gej baigaa husliig demjih heregtei Manaihan harin oligtoi surah heregtei de Oorsdodni l hojim ch gesen heregtei ium shu de Zalhuurahgui ium hij sur Chadal mohos baij ajliig bitgii gol Saihan amidrah bolomjoo iamagt ooroosoo haij sur Sur Sur Uhtlee l sur

Avatar

zochin 2010-09-30 216.147.156.182

Surgah gej baigaa husliig demjih heregtei Manaihan harin oligtoi surah heregtei de Oorsdodni l hojim ch gesen heregtei ium shu de Zalhuurahgui ium hij sur Chadal mohos baij ajliig bitgii gol Saihan amidrah bolomjoo iamagt ooroosoo haij sur Sur Sur Uhtlee l sur

Avatar

Зочин 2010-09-30 202.55.180.60

9911 tei dugaar yaraltai 3000000 tugruguur hudaldaj avna Utas 9665-0870

Avatar

q 2010-09-30 202.72.246.130

монгол юм хийж чаддаггїй хїмїїстээ єгєх мєнгєє 108 мянга гээд тогтоосон гэтэл мэргэжлийн зэрэг олгох тїїнд тохирсон цагийн цалинг тогтоогоогїй мєрдєхгїй байнаАЖил олголчдын холбоо ЇЭ оролцсон комисс шийдэж болно

Avatar

Ard 2010-09-30 202.131.246.131

Choibalsan marshall baisan enhbayar elbegdorj enhsaihan 3iig hamsaatanguudtai ni hamt homorgolon ***h baisan baih Marshall Choibalsan yyrd mandan badrag

Avatar

Ard 2010-09-30 202.131.246.131

Deerh yildel gadaad nohodiin helsen zyils ynen oirhon zyil neg ch alga daa MGL-d gadaad heltei hyn alga l gene mgloor dyyren gadaad heltengyyd zarim ni byr eh bolson helee martchihsan baina Mongoloor dyyren heden myanga ajilgyi mergejiltei zaluus ohiduud hna ch gologdohoorgyi yagaad mgl-iin niigemd arhidalt yanhadalt gazar awsan bee geheer hariult engiin shdee ajilgyi Gagchyy naad nohoi nariin hysej mgl-iig mongol bish uursynhuu hodoodiig dyyrgeh atgag sanaa shyy dee shudaraga negnyhee ygiig sonsoldoo ard tymen mine Tegehgyi bol gadaadiin horongo oruulalt nertei nohoi nar cugluulsaar mgl-chuudiig ted nohoi nariin ygend itgej golj shilseer baigaad Mongol nutagt maani Mongol hyn amidrah hecyy bolood baina shyy dee

Avatar

FXclub 2010-09-30 202.170.85.9

FX Club-ээс зохион байгуулагддаг ОУ-н валют арилжааны
зах зээлийн сургалт явагдах гэж байна Та ОУ-н зах зээлд оролцож санхүүгийн
зах зээлийн талаар өндөр мэдлэгтэй болохыг хүсэж байвал сургалтанд заавал
хамрагдаарай
Утас 99079812 вэб сайт wwwfxmnbiz

Avatar

Зочин 2010-09-30 114.51.212.50

zugeer dee baga bagaar mongol ajilchdiinhaa prpltsoog demjeed l yavah heregtei yer ni muuhai jishig bn aa gadniihan dandaa shahalt uzuuldegm tegeheer ni l huuli durmee oorchildog iim jishig togtloo sh dee ene hamgiin utgagui zam yum odoo gants uldsen huuli gevel gadaad ajilchnii kwotiin huuli l bn odoo eniig oroldoh bolj bn uu tegeed

Avatar

Зочин 2010-09-30 203.91.117.3

монгол ажилчин гэдэг бол эсвэл тэнэг эсвэл дарамтлагч нар дээрээс нь чаддаг юм гэж юу ч байхгүй хэцүү дэээ зовлонг нь сайн мэднэ

Avatar

Зочин 2010-09-30 180.149.64.230

Dan gants mongo tsalin ajliin bair baina gesneer asuudal shiidegdehgui ee manai ard irged asr ih es suthuunii doroitoltoi bolson ehleed uuniigee shiideh heregtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж