Хумсны будаг зөвхөн гоёл биш

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Хумсны будаг зөвхөн гоёл биш

Бүсгүйчүүд бид өдөр тутам хумсаа гоёдог ч гэр орон, ахуй амьдралдаа хумсны будгийг хэрхэн үр ашигтай хэрэглэж болох талаар бодож үздэггүй биз дээ. Тэгвэл та бүхэнд хумсны будгийг ахуйдаа ч бас хэрэглэж болох дараах зөвлөгөөг хүргэе.
Үнэт эдлэл, гоёл чимэглэлийн зүйлээ өнгөлөг гялтганасан харагдуулахын тулд өнгөгүй хумсны будгийг нимгэхэн жигд түрхэж хэрэглэж болох ба энэ нь гандаж өнгөө алдахаас хамгаалах давуу талтай гэнэ.
Ямар нэгэн хэрэгтэй бичиг баримт ч юм уу материалаа тусад нь дугтуйлж хадгалах хэрэг болоод, гарт тань ойрхон бичгийн цавуу байхгүй үед тэр таны цагийг хэмнэнэ.
Хараандаа асуудалтай бүсгүйчүүд нөхөр хүүхдийнхээ хувцасны товчийг бөхлөхөөс эхлээд л үйл шаглах үед зүүнд утсаа сүвлэх хэцүү санагддаг биз. Тэгвэл утасныхаа үзүүрт бага зэрэг хумсны будаг түрхээд л тун амархан сүвлэгдэнэ.
Тэлээний нүхнүүдийг хумсны будгаар өнгөлж өгвөл эдэлгээ удаан байж мөн цэвэрхэн харагддаг.
Мөн та даашинз цув гэх мэт хувцасныхаа товчнуудыг хумсны будгаар будвал товчны будаг ховхрохоос хамгаалдаг байна.

Н.Цэнд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж