Ц.Элбэгдорж Финланд улсад айлчилна

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж Финланд улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж 10 дугаар сарын 4-5-нд Брюссель хотноо АСЕМ-ийн дээд хэмжээний VIII уулзалтад оролцсоны дараа 10 дугаар сарын 5-7-нд Бүгд Найрамдах Финланд Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч хатагтай Т.Халоненийн урилгаар Бүгд Найрамдах Финланд Улсад айлчлахдаа Финланд Улсын Ерөнхийлөгч хатагтай Т.Халонентай ганцаарчилсан уулзалт хийхээс гадна  тус улсын Парламентын дарга ноён Саули Нийнисто, Ерөнхий сайд хатагтай Мари Кивиниеми, Гадаад хэргийн сайд ноён Александр Стубб, Хөдөө аж ахуй, ойн сайд хатагтай Сиркка-Лииса Анттила нартай уулзах юм.  Мөн айлчлалынхаа үеэр Финландын Зэвсэгт хүчний Туусула дахь олон улсын сургалтын төвд зочилж, хөдөлгөөнт холбоо, гар утасны  үйлдвэрлэлээр дэлхийд  томхонд тооцогддог Нокиа корпораци, уул уурхайн техник технологи үйлдвэрлэгч Оутотек компанийн үйл ажиллагаатай танилцахаар болсон талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж