Б.Саранчимэг охиныг шагнах эсэхийг Ерөнхийлөгч ирээд шийднэ

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Б.Саранчимэг охиныг шагнах эсэхийг Ерөнхийлөгч ирээд шийднэ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн малчин М.Буянбатын гэрт өнгөрсөн сарын 25-ны 16 цагийн үед гал гарч, хоёр ой найман сартай Б.Саранчимэг охин найман сартай Б.Наранчимэг дүүгээ чирж, гэрээс гарган амь насыг нь аварсан билээ. Насандаа ахдам гавьяа байгуулсан баатарлаг охин маань  аав М.Буянбаттай хамт Улаанбаатар хотод  уржигдар ирсэн. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч “Шударга журам” медиалаар шагнаж магадгүй гэсэн яриа гараад байгаа. Гэвч Ерөнхийлөгч Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа юм. Ерөнхийлөгч энэ сарын 24-нд нийслэл хотод ирэх юм.

Б.Анхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж