Санамж бичигт гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Санамж бичигт гарын үсэг зурлаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ерөнхий сайд С.Батболд Канад улсад хийж буй айлчлалынхаа үеэр Монгол Улс, Канад улсын хооронд худалдаа хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс Харилцан ойлголцлын гурван санамж бичиг байгуулахаар тохирлоо. Үүнд Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Канад улсын Төрийн албаны комисс хооронд Төрийн албаны өөрчлөлт шинэчлэлтийн туршлага, мэдээлэл харилцан ойлголцлын санамж бичиг, Монголын Стандартчилал, хэмжил зүйн газар, Канадын Стандартын байгууллага хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Канад улсын Хөдөө аж ахуй, хүнсний яам хооронд мэдээлэл технологи, худалдааны солилцоог дэмжих,  хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай санамж бичигт тус тус гарын үсэг зурлаа. Эдгээр санамж бичиг нь хоёр орны нийтлэг ашиг сонирхол, сайн сайхан хөгжил цэцэглэлтийн төлөө, ардчиллын үнэт зүйлсэд тулгуурласан хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлэлийн тод илэрхийлэл гэж хоёр тал үзэж байна. Мөн өдөр Ерөнхий сайд С.Батболд Канадын Парламентын  Сенатын танхимын спикер ноён Кинселлад болон Нийтийн танхимын дарга ноён Питер Миликенд нарт тус тус бараалхаж харилцаа хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэлийн албанаас мэдээллээ.     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж