“Хил хязгааргүй эмч нар” Увсынханд тусална

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

“Хил хязгааргүй эмч нар” Увсынханд тусална

Эрүүл мэндийн яам, Франц улсын “Хил хязгааргүй эмч нар” төрийн бус байгууллага хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг өчигдөр байгуулжээ. Ингэснээр Увс аймагт дараах тусламж хүргэх боломжтой болж байна. Тодруулбал, тус аймгийн Баруунтүрүүн, Өндөрхангай, Зүүнговь, Зүүнхангай, Цагаанхайрхан зэрэг таван сумын хүн эмнэлэг, аймгийн төв Улаангомын эмнэлгийн хүүхдийн тасагт дутагдалтай байгаа эм, тариа, чухал шаардлагатай гэж үзсэн тоног төхөөрөмжөөр хангах юм байна. Мөн хөдөөгийн багийн эмч нарын тусламжтайгаар алслагдсан газарт амьдарч байгаа айл өрхийн малчдад эрүүл мэндийн анхан шатны тусламжийн хэрэгсэл хүргэхийн зэрэгцээ зөвлөгөөг ч өгүүлэх аж. 

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж