
Террорист халдлагын үед барьцаалагдсан иргэдийг чөлөөлөх шуурхай штабын дадлагын үйл ажиллагааг Ховд аймгийн Засаг дарга, аймгийн Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах салбар зөвлөлийн дарга Г.Нямдаваа удирдан явуулж, дадлагад Зэвсэгт хүчний 123 дугаар анги, цагдаа, онцгой байдал, эмнэлгийн орон нутгийн томилгоот бүлгүүд оролцжээ.
Сургалтад Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн салбар зөвлөлийн нийт 50 орчим төлөөлөгчийг хамруулж, гэрчилгээ олгосон юм байна.
Цаашид холбогдох газар нь энэ төрлийн сургалт, дадлагыг бүсчлэн зохион байгуулах гэнэ.
Г.Дарь