Үзэсгэлэн худалдаа зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Үзэсгэлэн худалдаа зохион байгуулав

Адра Монгол төслийн Баянхонгор дахь салбарын хэрэгжүүлж буй Хүнсний аюулгүй байдлыг сайжруулах төсөлд хамрагдаж, газар тариалан эрхлэн түүгээрээ олон нэр төрлийн бүтээгэдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж буй нийт хөдөлмөр эрхлэгчдийнхээ дунд үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Тус үзэсгэлэн худалдаанд хүнсний өргөн хэрэглээний ногооноос гадна, хөдөлмөрчдийн өөрсдийн жороор бэлтгэсэн олон төрлийн салат, зууш, дарс тэрнүүтэн байв. Тус төсөлд хамрагдсан иргэд төслийн үр шимээр амжиргаа дээшилж байгаа тухайгаа ярьж сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Энэ үеэр шилдэг тариаланч, шилдэг ногоочин хүүхэд, шилдэг зууш гээд олон төрөлд шалгаруулалт явуулж шагнаж урамшуулав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж