Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Био шүүс гэж юу вэ?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Амтат ундаагаар бидний танил болсон “Витафит” компани бас нэгэн шинэ бүтээгдэхүүн хэрэглэгчдэдээ бэлэглээд байгаа. Ингээд олны талархал хүлээж байгаа “Био” шүүсний талаар танилцуулья. Био шүүс гэдэг нь цэвэр байгальд ургуулж, аливаа химийн бодис болон бордоо ороогүй, шилдэг сортын жимсний шүүсийг хэлнэ. Энэ шүүс нь чихэр агуулаагүй, амин дэмээр баялаг, хиймэл амт, өнгө оруулагч үгүй, элдэв консервант байхгүй, хүчиллэг багатай тул Bio шүүс гэж нэрлэсэн байна.
    Дэлхий нийтээрээ био шүүсийг сонгож байна

    Шилдэг сортын жүрж жимс “С” амин дэмээр баялаг
    Амтат жүрж нь улаан шаргал өнгөтэй, С витаминаар баялаг, жүржийн модонд ургадаг жимс юм. Жүржийн мод нь 10м орчим өндөртэй, мөнх ногоон навчтай ба таван дэлбээтэй цагаан цэцэг гардаг. Цэцэг нь анхилуун хурц үнэртэй тул зөгий их татагдан цугладаг. Өнөө үед жүржийн тариалалтаар Бразил орон тэргүүлж байна. Жүржийн хальсыг арилган шууд идэж хэрэглэхээс гадна шүүс хэлбэрээр, мөн нугасны махан хоол зэрэгт соус болгож хэрэглэдэг.

    Герман алим таны эрүүл мэндэд
    Алим идвэл таны шүдийг цэвэрлэхээс гадна буйлыг чангаруулна. Мөн холестерины хэмжээг бууруулж хортой бодисыг гадагш хөөхийн зэрэгцээ хоол боловсруулахад тустай гээд тоочоод барахгүй. 2009 оны байдлаар дэлхийн хэмжээнд 55 сая тонн алимны ургац авсан байна. Үүнээс хамгийн чанартай нь Европ тэр дундаа Герман улсад ургаж бусад Франц, Итали, Иран зэрэг улсууд алимны экспортын хэмжээгээр дээгүүр байранд ордог.

    Усан үзэм яагаад танд хэрэгтэй вэ?
    Усан үзэм нь усан үзмийн ороонгод ургадаг жимс юм. Шууд идэж хэрэглэж болох ба дарс, шүүс, жимсний чанамал, цэлцэгнүүр гэх мэт бүтээгдэхүүнүүдийг хийж хэрэглэдэг. Хүний биед зайлшгүй шаардлагатай антоциан, полифенолоор баялаг жимс юм. Испани улс усан үзмийн тариалалтаар дэлийд тэргүүлдэг.

    Галбиртаа санаа тавьж байвал ананас
    Дуртай шүүсээ уунгаа галбираа хадгална гэвэл танд ямар санагдаж байна. Мэдээж гайхалтай. Эрдэмтэд энэ юуны тусламжтай явагддаг ба жин хасахад уг жимс аль хэр нөлөөлдгийг тогтоожээ. Европын диетологуудын судалгаа ананас өөхийг задалж, бүх төрлийн махны шингэлт, хоол боловсруулалтыг түргэсгэдэг гэсэн дүгнэлт гаргасан байна. Энэ жимс турахад сайн нөлөө үзүүлэх ба хоолны дуршлыг түргэн дарж, удаан хугацаанд өлсгөдөггүй мөн бие организмаас их хэмжээгээр өөх гадагшлуулдаг байна. Шинэ ананасаас гадна ананасны шүүс мөн ач тустай. Диетологууд хоол идсэнийхээ дараа энэ төрлийн жимс идэхийг зөвлөж байна. Тэгвэл жин хасалт хурдан явагддаг аж.

    Улаан лооль цус төлжүүлнэ
    Улаан лооль нь Solanaceae овгийн ургамал ба жимс, эсвэл хүнсний ногооны алинд хамрагдах нь маргаантай байдаг. Уураг, сахар, каротин болон А, С, В1, В2, В3, К, Р, РР аминдэмээр баялаг төдийгүй кали, кальци, магни, фосфор, төмөр, хүхэр, иод зэрэг бичил элементээр баялаг байдаг. Гүйцэд боловсорсон улаан лоолийг хүнсэнд шууд хэрэглэхээс гадна шүүс хэлбэрээр өргөн хэрэглэдэг.

    Цангис бол хатан хаан
    Супержимсний төрөлд ордог цангис жимс манай улсын иргэдийн өргөн мэддэг аньс жимстэй ах дүүс гэж хэлж болно. Энэ төрлийн жимснүүдийн Англи нэрийг Cranberry гэдэг. Антиоксидантаар баялаг, бөөрний чулуунаас сэргийлдэг, хавдрын эсийг дарангуйлдаг гэх мэт цангис жимсний ашиг тусыг тоочих аргагүй олон. Энэ ч үүднээсээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн бүрийг өдөрт 250мл цангис жимсний шүүсийг ууж эрүүл мэндээ анхааран, урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зориулалтаар хэрэглэхийг зөвлөсөн байна.

    Та хүнсээ цуглуулах гэж байна уу?
    Таны хүнс, тэр дундаа таны хэрэглэх шүүс нь Bio байх ёстой. Бид зөвхөн байгалийн гаралтай чанaрын баталгаатай бүтээгдэхүүн хэрэглэх учиртай.
    Харин одоо та ямар шүүс авах гэж байна?

    Энэ хариулт танд тодорхой болсон гэж бодож байна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж