Увс аймгийн соёлын өдрүүд болно

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Увс аймгийн соёлын өдрүүд болно

Увс аймгийн соёлын өдрүүд 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 3-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд дараах арга хэмжээнүүд зохиогдоно. Үүнд :

10 дугаар сарын 1-нээс 3-ний өдрүүдэд 10.00-18.00 цагт Түүх, угсаатны зүйн болон уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн болон “Увсын брэнд” бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа  Соёлын төв өргөөнд зохиогдоно. “Увсын брэнд” үзэсгэлэн худалдаанд нутгийн брэнд болсон чацаргана, жимс чацарганы тос, жүүс ундаа, арвайн гурил, жамц давс, давсан бүтээгдэхүүн, чацаргана үхрийн нүд зэрэг жимсний суулгацууд гэх мэт бүтээгдэхүүнүүдийг худалдаалах юм байна. Мөн тус үзэсгэлэн худалдаанд UFC групп болон Увс аймгийн аж ахуй нэгж, хоршоонууд оролцох юм байна.

10 дугаар сарын 2-ний өдрийн 10.00 цагт Соёлын төв өргөөний Филармонийн зааланд “Увсын хөгжлийн гарц” сэдэвт увс аймгийн эдийн засаг, хөгжлийг дэмжигч бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын уулзалт, хэлэлцүүлэг  болох бөгөөд дараах хүмүүс илтгэл тавих юм. Үүнд :

–    ЗГХЭГ-ын дарга, Монгол улсын сайд Ч.Хүрэлбаатар
–    Статистикийн хорооны дэд дарга Р.Эрдэнэсүрэн
–    Эдийн засгийн ухааны доктор Б.Баттөмөр
–    Хан-уул дээд сургуулийн захирал Ц.Дэмбэрэл
–    Академич Ч.Авдай
–    Доктор К.Цоохүү
–    Доктор З.Омбоо
–    Бизнес эрхлэгч Ж.Батсүх
–    Түүхийн ухааны доктор На.Сүхбаатар
–    Монрос цветмет компанийн захирал О.Эрдэнэ болон Оюутан залуусын төлөөллүүд илтгэл тавих юм байна.

Тус хэлэлцүүлэгт оюутан залуус, бизнес эрхлэгчид, нутгийн зон олон болон сонирхогчид оролцох боломжтой юм байна.

Мөн тус өдрийн 15.00 цагаас Соёлын өдрийн нээлт “Увсын цэнхэр хязгаар” нэртэй Увс аймгийн “Ойрад” ХЖТеатрын уран бүтээлчид, ардын авъяастнуудын хамтарсан тоглолт болох бөгөөд билетийн үнэ 9999 төгрөг юм байна.

10 сарын 3-ний өдрийн 14.00 цагт Улсын арслан Б.Ганбат тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан, хэсэгчилсэн урлагийн тоглолт болно. Билетийн үнэ 5999 төгрөг. Мөн тус өдрийн 19.00 цагт хаалтын ажиллагаа болох бөгөөд урлагийн томоохон одод оролцох юм байна. Үүнд : Ардын жүжигчин А.Долгор, Ш.Чимэдцэеэ, МУГЖ Ч.Загиржав, Г.Батбаяр, Э.Тойвгоо, Ж.Жавзмаа, Р.Дашдондог, Э.Бүрнээбаяр, Б.Сарантуяа, С.Жавхлан, Х.Болормаа, СТА М.Бямбажав, Н.Алтанцэцэг, Г.Бямбажаргал, З.Оюунбилэг, Ө.Уянга, Р.Дэлгэрмаа, Л.Болдбаатар, Л.Банзрагч зэрэг дуучид, уран бүтээлчид бүтээлээ толилуулах юм байна. Билетийн үнэ : 9999 төг

Увс нутгийн зон олон та бүхнийг өргөнөөр үзэхийг урьж байна.

Эх сурвалж: www.west.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж