Жааз фестиваль эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Жааз фестиваль эхэллээ

Олон улсын жааз хөгжмийн фестиваль Монголд эгшиглэнэ. “Их талын жааз” ТББ-аас хоёр жил тутамд зохион байгуулдаг олон улсын фестиваль энэ жил дөрөв дэхь удаагаа зохион байгуулагдаж байна. Жааз хөгжим сонирхогчдын тэсэн ядан хүлэдээг энэхүү фестиваль өчигдөр эхэлсэн бөгөөд ирэх сарын 2 хүртэл үргэлжлэх юм.
“Giant Steppes of Jazz -IV” нэртэйгээр зохиогдож буй уг фестивальд АНУ-аас  “Ari Roland” хамтлаг, Швейцариас дуучин, хөгжимчин Eliane Amherd , Норвегиос “Skaidi”, “Steinar Raknes” Монголоос “Морин хуур” чуулгын дэргэдэх “Арга билэг” хамтлаг оролцож байна.
Тоглолтууд аравдугаар сарын 2-нийг дуустал өдөр бүр “River Sounds” амьд хөгжмийн клубт болно. Харин Гала тоглолт 2-нд Хаан банкны театр болох аж.
Мөн энэхүү фестивалийн хүрээнд цуврал тоглолтууд зохион байгуулахаас гадна тус наадамд уригдан ирсэн мэргэжлийн хөгжимчид СУИС болон ХБК-ийн мэргэжлийн ангийн оюутнуудад үнэ төлбөргүй нээлттэй сургалт, хичээл явуулах  гэнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж