“Maroon 5”-ын цомог борлуулалт сайтай байна

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

“Maroon 5”-ын цомог борлуулалт сайтай байна

Америкийн поп хөгжмийн хамтлаг “Maroon 5” хамтлагийн гурав дахь цомог болох “Hands all over” энэ сарын 21-нд худалдаанд гарсан билээ. Тус хамтлаг энэхүү цомог дээрээ хоёр жил гаран ажилласан ба рок, поп, фанк, R&B урсгалын дуунуудаас бүрдсэн аж. Энэхүү цомгийн хамгийн анхны сингл нь өнгөрсөн зургадугаар сарын 22-нд цацагдаж эхэлсэн ба шилдэг синглийн жагсаалтад дээгүүрт бичигдээд байсан юм.
Харин цомог нь худалдаанд гарсан эхний долоо хоногтоо л шилдэг цомгийн жагсаалтын эхний 10 байрт багтаж чадсан байна. Тус хамтлагийнхан цомгоо олон сая хувь борлуулахад ач холбогдол өгдөггүй, зөвхөн уран бүтээлээ үнэнч шүтэн бишрэгчиддээ хүргэж байгаадаа л сэтгэл хангалуун байгаа тухайгаа цомгийн нээлтийн үеэр хийсэн хэвлэлийн баг хурал дээрээ хэлж байсан билээ. Харин нэг урсгалд баригдалгүй олон өвөрмөц дуу бүтээдэг уг хамтлагийн цомог эрэлт ихтэй байгаа аж.

Тус хамтлагийн цомогт багтсан дуунууд:

1. “Misery” (Levine, Jesse Carmichael, Sam Farrar) 3:36
2. “Give a Little More” (Levine, Carmichael, James Valentine) 3:00
3. “Stutter” 3:16
4. “Don’t Know Nothing” 3:19
5. “Never Gonna Leave This Bed” 3:16
6. “I Can’t Lie” 3:31
7. “Hands All Over” 3:12
8. “How” 3:36
9. “Get Back in My Life” 3:37
10. “Just a Feeling” 3:46
11. “Runaway” 3:01
12. “Out of Goodbyes” (featuring Lady Antebellum) 3:1613. “Last Chance”
14. “No Curtain Call” (Rodney “Darkchild” Jerkins, Adam Levine, Jesse Carmichael, Michael Madden, James Valentine, Sam Farrar)
15. “Never Gonna Leave This Bed” (Acoustic version)
16. “Misery” (Acoustic version)
17. “If I Ain’t Got You” (Live)

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж