Бидний мөнхөлсөн аялгуунууд эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Бидний мөнхөлсөн аялгуунууд эгшиглэнэ

Монголын урлагийн алтан үеийн ахмад уран бүтээлчдийн “Эртний сайхан” чуулга  20 жилийн ойдоо зориулсан “Бидний мөнхөлсөн аялгуунууд” тоглолт энэ сарын 30-нд Соёлын төв өргөөнд болох гэж байна. Тус тоглолтонд хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин Л.Цогзолмаа, хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав, төрийн шагналт, ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, ардын багш Г.Долгорсүрэн, төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Дашдулам, ардын жүжигчин, ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин Д.Жаргалсайхан, ардын жүжигчин А.Очирбат зэрэг алдар цуутай ахмад уран бүтээлчид ая дуугаа өргөн барих гэж байна. Энэхүү тоглолтод ирж эртний сайхан аялгуунд хөглөгдөх ховорхон боломжийг бүү алдаарай.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж