Орхон, Сэлэнгийн прокурорын газруудад шалгаж байна | News.MN

Орхон, Сэлэнгийн прокурорын газруудад шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Орхон, Сэлэнгийн прокурорын газруудад шалгаж байна

Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Орхон, Сэлэнгэ аймгийн прокурорын газар  болон Тээврийн прокурорын газарт энэ сарын 22-ны өдрөөс эхлэн төлөвлөгөөт, иж бүрэн  шалгалт явуулж байна.

Уг шалгалтын  зорилго нь Прокурорын байгууллагын тухай болон бусад хуулиуд, тэдгээрийг хэрэгжүүлэхээр гаргасан Улсын Ерөнхий прокурорын тушаал, даалгавар, зааврын хэрэгжилтийн байдал, прокуророос хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, хяналтын ажлын зөрчил дутагдлын шалтгаан нөхцөлийг судлах,  прокурорын газруудын ажлыг шалгаж дүгнэлт гаргах, илэрсэн зөрчлийг арилгуулах, удирдлага зохион байгуулалт болон хяналтын ажлын чиглэлээр мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх гэнэ.

Шалгалтаар Улсын ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу дээрх прокурорын газруудын удирдлага зохион байгуулалт, дотоод ажил, хяналтын ажлын байдлыг  бүхэлд нь шалгах юм.

Ийнхүү прокурорын газруудад хийсэн шалгалтыг гүйцэтгэж дууссаны дараа Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн хурлаар шалгалтын нэгдсэн  дүн болон шалгалтын мөрөөр авах арга хэмжээний талаар хэлэлцэхээр болжээ.

Б.Мандах

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж